Европт үйл ажиллагаа явуулдаг “Макдоналдс” татвар төлөхөөс зайлсхийж, орлогоо Люксембургт байрлалтай охин компани руу шилжүүлсэн болох нь тогтоогджээ. Европ болон Америкийн үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо тус компанийг ийнхүү буруутгаж эхэлсэн байна. 2009-2013 оны хугацаанд түргэн хоолны сүлжээ газартай компани тэрбум гаруй еврогийн татвараас зайлсхийсэн болох нь тогтоогдоод байгаа юм.
Олон нийтийн үйлчилгээний байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн Европын холбооны тэргүүн Ян-Виллем Гудриан ийм үйлдлийг гутамшигтай хэмээн нэрийджээ. “Энэ бол шившиг. Хэдэн тэрбумын үнэлгээтэй компани ажилчиддаа маш бага цалин өгдөг, тэгсэн хэрнээ татвараа шударгаар төлөхөөс зайлсхийж байна... Бид Европын комисс, Европын улс орнуудын татварын албадад хандан “Макдоналдс”-ын татварын бодлогыг сайтар судалж, зохих арга хэмжээ авахыг уриалж байна” хэмээв.
Люксембургийн засаг захиргаанаас бий болгосон татварын нүх сүүлийн үед анхаарал татах болоод байгаа юм. Европын төвд байрлалтай энэ жижигхэн улсад үүссэн “татварын диваажин” татвар төлөхөөс зайлсхийх боломжийг компаниудад олгож, тэд ч үүнийг идэвхтэй ашигладаг аж.
Татварын шинэ горимыг үүсгэн байгуулагч нь Еврокомиссийн өнөөгийн тэргүүн Жан-Клод Юнкер юм. Тэрээр 1989-2009 оны хооронд Люксембургийн сангийн сайдын албыг хашиж байсан нэгэн. Үүнтэй зэрэгцэн 1995-2013 оны хооронд Ерөнхий сайдын албыг давхар хашсан байдаг.
Дэлхийн эдийн засгийг оффшороос гаргах асуудал сүүлийн үед идэвхтэй тавигдаж асуудлын нэг гэтэл татвараас зайлсхийх боломжийг Европын холбоо өөрөө бий болгосон нь тодорхой болоод байна.
Эх сурвалж: Agence France-Presse