Янз бүрийн байдалд зургаа авах моод дэлгэрээд удаж байгаа. Саяхнаас нийгмийн сүлжээнд хүүхдээ хөхөөр хооллож байгаа эхчүүдийн зураг олноор тавигдах болжээ.
Ийм зургийг “брелфи” гэж нэрлэсэн нь англи хэлний “breast” буюу "хөх" гэсэн үгний эхлэлийг селфигийн төгсгөлтэй нийлүүлсэн хэлбэр аж. “Хэрэв танд ийм зураг доромжлол мэт санагдсан бол таны боловсрол дутуу дулимаг байна. Хүүхдийг хэрхэн хооллодгийг хүмүүс мэдэх ёстой” хэмээн нэгэн эх зургийнхаа доор бичсэн байв. Ийм зураг тавьж байгаа ихэнх ээжүүд “нийгмийн хориог эвдэх”-ийн тулд гэсэн юм. #brelfie гэх үг сүүлийн үед “Твиттер”, “Facebook” болон “Инстаграм”-д хүчээ авчээ.
Өмнө нь ийм төрлийн зургийг постлохыг хориглодог байсан Facebook "Эхчүүд хүүхдээ хөхөөр хооллож байгаа зургаа тавихыг бид зөвшөөрдөг болсон. Учир нь энэ бол байх ёстой зүйл. Харин ч тэд энэ туршлагаа бусадтай хуваалцаж байгаа нь сайн хэрэг" гэсэн юм.
Mirror сайтын онцолсноор алдарт загвар өмсөгч Жизель Бюндхен 2013 оны арван хоёрдугаар сард анх хүүхдээ хөхөөр хооллож байгаа зургийг Инстаграм дээрээ тавьсан бол өнгөрсөн оны долдугаар сард дуучин Гвен Стефани мөн ийм зургаа интернетэд байршуулжээ.
Эдгээрээс улбаатайгаар бусад эхчүүд хүүхдээ хооллож байгаа зургаа тавих үзэгдэл газар авсан байна. 2014 оны арван нэгдүгээр сард дөнгөж сургуулиа төгсөж байгаа эх хүүхдээ хөхөөрөө хооллож байгаа зургаа байрлуулсан бөгөөд түүний зураг 295,000 лайк авч, 10,000 удаа шейрлэгджээ
Эх сурвалж: Mirror