Маргааш Монгол дахь албан ёсны нээлтээ хийх Францын найруулагч Жан Жак Анно-гийн найруулсан “Чонон сүлд” киноны хөгжмийг Грэмми болон Оскарын шагналт хөгжмийн зохиолч Жэймс Хорнер бичжээ.
Tом найруулагчийн энэ бүтээл хөдөлгөөнт зураг авалтын ур чадвар, сайхан хөгжим, чоныг гайхалтай чадварлаг "тоглуулсан", нүүдлийн соёл иргэншил устаж байгааг чонын амьдралаар өгүүлснээрээ гайхамшигтай юм.
Тэрээр Холливүүдийн 100 гаруй киноны хөгжмийг бичсэн бөгөөд бидний сайн мэдэх Star TrekII: The Wrath of Khan, Star TrekIII: The Search for Spock, Cocoon, Commando, Aliens, Legends of the Fall, Braveheart, Apollo 13, Jumanji, Titanic, The Mask of Zorro, A Beautiful Mind, Apocalypto, Avatar, The Amazing Spider-Man зэрэг киноны хөгжмийг бичсэн.
Мөн тэрээр Титаник киноны хөгжим болон тус киноны дуу болох Celine Dion – ы дуулсан My Heart Will Go On дуугаар Оскарын наадмын шилдэг хөгжим болон шилдэг дууны шагналыг хүртжээ.
Үүгээр зогсохгүй энэ дуугаараа Грэмми наадмаас 1999 оны шилдэг дуу, шилдэг бичлэг, шилдэг киноны дуу шагналуудыг хүртсэн байна. Дараа нь 2011 онд Аватар киноны хөгжим болон тус киноны дуу болох Leona Lewis –н дуулсан I See You дуугаар Грэмми наадмын Оны шилдэг киноны хөгжим, Шилдэг киноны дуу шагналуудыг ч тус тус хүртжээ.
Дашрамд хэлэхэд “Чонон сүлд” киноны туршилтын үзлэг өчигдөр Тэнгис кино театрын VIP танхимд болж, манай нэртэй зохиолчид киног үзсэн юм.
Тэдний дунд байсан зохиолч Б.Шүүдэрцэцэг “Том найруулагчийн энэ бүтээл хөдөлгөөнт зураг авалтын ур чадвар, сайхан хөгжим, чоныг гайхалтай чадварлаг "тоглуулсан", нүүдлийн соёл иргэншил устаж байгааг чонын амьдралаар өгүүлснээрээ гайхамшигтай юм. Их талын дунд улих зэрлэг догшин цасан шуурган дунд адуун сүрэг рүү дайрах өлөн чонотой хийх хүний амь өрссөн тулаан, уулсын сэрвээн дээгүүр чоно элдэн хөөх морьтон, хөх тэнгэрт үзэгдэх чонон дүрст үүл, хэрэгтэй л газраа зүрхэнд нэвчтэл аялгуулах хөгжим, Монгол жүжигчин Р.Анхнямын үзүүлсэн эгэл монгол бүсгүйн дүр гайхамшигт сэтгэгдэл төрүүллээ. "Тэнгэрийн амьтан тэнгэртээ очиг" хэмээсэн үг сэтгэлд үлдэв” хэмээн киноны талаарх сэтгэгдлээ илэрхийлжээ.
Ингээд та бүхэнд Жеймс Хорнерийн бичсэн “Чонон сүлд” киноны хөгжмөөс та бүхэнд хүргэе.