УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны ассоциацийн ерөнхийлөгч, профессор Тококи Козай Монгол Улсын Их Хурлын даргыг тавтай морилохыг хүсээд тус төвийн үйл ажиллагааны талаар танилцуулав.
Тэрээр танилцуулгынхаа эхэнд Чиба мужийг шинжлэх ухааны загвар хот болгон хөгжүүлж буйгаа талаар хэллээ. Мөн Чиба мужид зөвхөн хүнсний ногоо, ургамлын үйлдвэрээс гадна зөгийн аж ахуйн үйл ажиллагаа ихээхэн хөгжөөд байгааг онцлов. Энэхүү Plant factory буюу Ургамлын үйлдвэр гэж нэрлэгддэг хүнсний ногооны /Indoor Hydroponics/ гидропоник тариалан нь гэрэлтүүлэг, усалгаа, бордоо, чийгшил зэрэг орчныг нь автоматаар бүрэн хянаж, тасалгааны нөхцөлд хүнсний ногоо тариалах аж ахуй юм.
Тасалгааны битүүмжлэлтэй нөхцөлд хөрсөнд тариалалт хийхэд орчныг нь хянах боломж сул, элдэв төрлийн нян бактери үржих нь хялбар байдаг тул Японд ихэвчлэн гидропоник арга буюу усанд ургамалд хэрэгтэй бордоо, шим тэжээлийг уусгасан уусмалыг хөрсний оронд ашиглах технологийг илүүтэй хэрэглэдэг байна.
Цэцэгт байцаа буюу летас нь 6-7 долоо хоногт хураахад бэлэн болдог тул жилдээ 7-8 удаагийн ургац хураах боломжтой болно.
Нарны гэрэлд хамгийн ойр энгийн өдрийн гэрэл ашиглах, аль эсвэл эрчим хүчний хувьд хэмнэлттэй улаан болон цагаан, хөх LED гэрлүүдээс бүтсэн холимог гэрэлтүүлгийг ашигладаг аж. Ургамлын хувьд ус ашигладаг, шинэлэг байдлаа удаан хадгалах чадвар багатай /шинээр нь хэрэглэх нь тохиромжтой/, цэцэгт байцаа, буурцаг, улаан лооль зэргийг сонгон авдаг.
Сонгон авсан ургамлыг лабораторид үрслүүлж, үндэслүүлсэн нахиаг усан хөрсөн дээр хөвүүлсэн полиестер зөөлөвч дээр жигд зайтай гаргасан нүхэнд нь тааруулан суулгах бөгөөд ургамлын навч нь дээр байрлуулсан гэрэлтүүлгээс гэрлээ авч, полиестер зөөлөвчөөс доош цухуйсан үндэс нь уусмал дотроо сагсайн ургаж шим тэжээлээ авах аргаар ердийнхөөс хамаагүй түргэн өсдөг байна.
Ийм төрлийн 10 гаруй үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулж байна. Энэхүү үйл ажиллагаа хэдийнэ бизнесийн түвшинд хүрч ОХУ-д "Мираи" нэртэй компани байгуулагдан хамтран ажиллаж байна. Энэ технологи нь цаг агаараас үл хамаарах тул хаана ч нэвтрүүлэх боломжтой. Мөн технологиор усыг дахин ашиглах боломжтой учир ус багатай газарт ч нэвтрүүлэх боломж их байна. Энэ талаарх сургалтыг Чиба их сургуулиас сар бүр явуулдаг.
Гидропоник тариалан нь гадны температур, хуурайшил, орчны бусад нөлөөнөөс үл хамааралтай, агуулах, контейнер, ресторан, хүнсний дэлгүүрийн хэрэглэгчид илүү ойр өрөө тасалгааг ашиглах боломжтой, хот дотор ногоон орчин үүсгэх боломжтой, уусмалд зөвхөн органик бордоо уусгах зэргээр ургамалд өгөх шим тэжээлийг удирдах боломжтой. Жилдээ олон удаа ургац авдаг. Жишээлбэл, цэцэгт байцаа буюу летас нь 6-7 долоо хоногт хураахад бэлэн болдог тул жилдээ 7-8 удаагийн ургац хураах боломжтой болно.
Өдөрт болон сард авах ургацаа төлөвлөж болдог, ажлын орчинг цэвэр цэмцгэр байлгах, ажиллах хүчнийг бүрдүүлэхэд хялбар гэх зэрэг олон давуу талтай юм. Японоос гадна АНУ-д ийм технологийг идэвхтэй ашиглаж эхлээд байгаа талаар тэрбээр танилцууллаа.