Microsoft анх 2008 онд таваас арван жилийн дараах бидний ирээдүйн амьдрал ямар байх талаар төсөөлсөн бичлэг гаргаж эхэлжээ. “Бүтээлч Ирээдүйн Төсөөлөл” гэх энэ бичлэгт ирээдүйн технологиуд, хүмүүсийн амьдралыг харуулдаг тун ч өвөрмөц билээ.
2015 оны бичлэгт:
ЭНЭ БҮХЭН ҮНЭХЭЭР БОЛОМЖТОЙ ЮУ? ТЭДНИЙ ТААМАГ БИЕЛЛЭЭ ОЛОХ БОЛОВ УУ?
Бичлэгт гарч байгаа маш олон технологийг биеллээ олно гэж итгэхэд бэрх байж болох юм. Гэхдээ өнөөдрөөс арван таван жилийн өмнө бидний одоо хэрэглэж байгаа технологийг харсан бол шинжлэх ухааны уран зөгнөл гэж хэлэхэд буруутхааргүй байлаа.
Facebook гэдгийг хүмүүс мэдэх нь бүү хэл Марк Цукерберг ахлах сургуулийн сурагч байлаа
Жишээ нь тухайн үед iPhone гэж байсангүй, Андроид утас гэж хэн ч сонсоогүй байв. Анхны iPod дөнгөж худалдаанд гарч байсан ч iTunes, Xbox, Youtube, Flickr, Reddit гэх мэт зүйлс огтхон ч байгаагүй билээ. Google ердөө нэг хайлтын систем байсан бол Gmail, Maps, Docs, Calendar, Voice гэх мэт үйлчилгээнүүд нь гараагүй байсан юм.
Facebook гэдгийг хүмүүс мэдэх нь бүү хэл Марк Цукерберг ахлах сургуулийн сурагч байлаа. Тэгвэл дээрх бичлэгт гарч байгаа зүйлс илүү дэвшилтэт болохоос бидний өнөөдөр хэрэглэж байгаа төхөөрөмжүүдээс нэг их хол зөрөхгүй байгааг бид харж байна.
Apple гэхэд iPad, iPhone, Apple TV, iMac гэх мэт төхөөрөмжүүдээ борлуулж, Siri гэдэг хиймэл оюун ухааныг санал болгож байгаа бол саяхан Microsoft өөрсдөө олон хүн зэрэг ашиглах тун өвөрмөц том дэлгэц танилцуулсан.
Үнэндээ ихэнх хүн ирээдүйн технологийг одоо хэрэглэж байгаа зүйлсээсээ ургуулан боддог. Гэвч технологи өөрчлөгдөх тусам бидний өнөөдөр хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд шинэчлэгдэж, өөр зүйлсэд байр сууриа өгч байна.
1600 онд хэн нэгэн iPhone гэж төсөөлөх байсан гэж үү? Үнэндээ өнгөрсөн зууны эхээр хүн төрөлхтөн ийм зүйлсийн тухай бодох нь битгий хэл зүүдэлж ч байгаагүй. Тэр ч бүү хэл алтан үеийн шинжлэх ухааны уран зөгнөлт кино, зохиол дээр гардаг технологийг төсөөлж асан хүмүүс iPhone мэтийг сэтгэж чадсан ч худалдаанд гарснаасаа арав хүрэхгүй жилийн дотор асар ихээр өөрчлөгдөнө гэж огтхон ч бодоогүй байх.
Тиймээс энэ бичлэг дээрх бүгд биш юмаа гэхэд зарим хэдэн зүйлс мэдээж хэрэг боломжтой төдийгүй илүү богино хугацааны дараа ч бидний хэрэглээ болж болох юм. Та анх Nokia 3310 худалдан авч байхдаа iPhone 6 гэдэг утастай болно гэж төсөөлж байгаагүй биз дээ?