-Хамгийн анхны киногоороо Оскар гардсан түүн шиг найруулагч цөөн-
Ирэх даваа гарагт Францын нэрт найруулагч Жан Жак Анно Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад хүрэлцэн ирэх гэж байна. Түүний уран бүтээлийн талаар сонирхоно уу.
Францын кино найруулагч, зохиолч Жан Жак Анногийн суурь боловсрол уран зохиол. Тэрээр алдарт Сорбоны их сургуулийн уран зохиолын ангийг дүүргэжээ. Ажлын гараагаа видео рекламаараа эхэлж, 100 орчим реклам бүтээсний дараа 1976 онд анхны киногоо бүтээсэн байна.
Анно Камерунд цэргийн албанд томилогдон, армийн кино найруулагчаар ажиллахдаа өөрт тохиолдсон үйл явдлаас сэдэвлэн анхны кино болох "Black and White in Colour" киногоо бүтээжээ. Ирэх жил нь тэрээр анхны киногоороо Оскарын наадмаас шилдэг гадаад хэл дээрх киноны төрөлд түрүүлсэн юм. Хамгийн анхны киногоороо Оскар гардсан түүн шиг найруулагч цөөн.
1981 онд Анно “Галын эрэлд” киногоо хийв. Галыг нээсэн анхны хүмүүсийн хүнд хэцүү амьдралыг дэлгэцнээ буулгасан энэ киногоороо найруулагч Анно Францын Цезарийн шагналыг шилдэг кино болон шилдэг найруулагчийн төрөлд авчээ.
Тэрээр түүхэн, адал явдалт, уран зөгнөлт зэрэг олон төрлийн кино бүтээсэн тул салбарынхан нь түүнийг “аль нэг ангилалд багтаах аргагүй найруулагч” гэдэг.
Өнөөдөр манайд албан ёсоор нээлтээ хийх “Чонон сүлд” бол түүний амьтны тухай өгүүлэх анхны кино биш.
Тэрээр онд 1989 онд “Баавгай” киног хийн, хоёр баавгайн бие биенээ гэх сэтгэлийг үзэгчдэд харуулжээ.
1997 онд бүтээсэн “Төвдөд өнгөрүүлсэн 7 жил” кино нь ихээхэн шуугиан тарьсан юм. Түүнийг Бээжингийн удирдлага Хятадад нэвтрэхийг нь хориглов. Энэ киноны гол дүрд тоглосон жүжигчин Брэд Питтэд ч энэ хориг үйлчилж байв. Гэвч олон сая үзэгч түүний киног өндрөөр үнэлсэн.
Удалгүй тэрээр Европын чөлөөт уран бүтээлчийн хамгийн өндөр өртөгтэй киног хийсэн нь 2001 онд дэлгэцнээ гарсан “Хаалган дээрх дайсан” кино юм. Дэлхийн хоёрдугаар дайны үе буюу Сталинградын бүслэлтийн талаарх бодит түүхийг энэ кинонд өгүүлдэг. Киноны зураг авалтыг маш том хэмжээтэй, дуурайлган зассан талбайд авчээ.
Найруулагч Жан Жак Анно энэ кинондоо компьютер ашиглан эвлүүлгийн, орчин үеийн шинэ аргуудыг өргөн ашигласан нь түүний хувьд анхны тохиолдол гэнэ. Тэрээр энэ бүтээлээрээ Европын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн юм.
2004 онд тэрээр дахин амьтны түүхийг үзэгчидтэй хуваалцлаа.
Энэ удаад нялх байхад нь бие биеэс нь салгасан хоёр бамбар олон жилийн дараа өөр хоорондоо тулалдаж буйг “Ах дүүс” кинондоо дүрслэн харуулав.
Тэгэхээр найруулагч Ж.Ж.Анног амьтдын ертөнцтэй хамгийн ойр найруулагч гэж дүгнэж болохоор.
Түүний кинонуудад байгалийн сайхныг баримтат аргаар дүрслэн харуулдаг онцлогтой.
Мөн түүнийг харилцан яриа ашиглалгүй үзэгчдэд олон зүйл ойлгуулж чаддаг хэмээн үнэлдэг байна. Иймд түүний кинонуудыг аль нэг төрөлд багтаан ангилах нь хэцүү байдаг аж.
Төгсгөлд нь хэлэхэд 1992 онд Франц эмэгтэй, Хятад залуугийн хайр сэтгэлийн тухай өгүүлэх “Хайрлагч” киног бүтээсний дараа найруулагч Анно 1 100 000 фунт стерлингийн цалин авч байжээ.