Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо.
Нийслэлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн орчин болон хүүхэд ихээр цугладаг үзвэр, үйлчилгээний газар, тоглоомын талбай зэргийг олон нийтийн хараа хяналтад байлгаж эргүүлийг оновчтой зохион байгуулах “School police” төсөл, олон нийтийн цагдаа, оюутан цагдаа хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Мөн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, гэм буруутай этгээдийг нотлон тогтооход шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл түгээж, сургалт сурталчилгаа хийх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа гэдгийг нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Энхболд хэллээ.
Харин энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд уг зөвлөлийн гишүүдээс ирсэн саналын дагуу Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн мэдээ мэдээллийг иргэдийн гар утсанд зурвасаар хүргэж, цагдаагийн байгууллагатай холбоотой мэдээллийг хүлээн авах зорилгоор SMS-MT үйлчилгээг шинээр нэвтрүүлж, “Ухаалаг цагдаа” цахим өргөдөл гомдлын системтэй холбох юм.
Мөн “School police” эргүүлийн үйл ажиллагааг идэвхижүүлж, олон нийтийн цагдаа, оюутан цагдаа хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, иргэдийг байгалийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах, гэмт хэрэгт холбогдож ял нь хойшилсон хүүхдүүдэд сургалт явуулах, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх талаар төлөвшүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байна.