МХЕГ-аас “Нарантуул” худалдааны төвд худалдаалж буй 10-120 литрийн багтаамжтай, долоон төрлийн хүнсний зориулалтын бус хуванцар савнаас дээж авч Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлжээ.
Шинжилгээгээр хуванцар саванд хадгалсан усан дахь аммиакийн агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин их гарсан байна.
Мөн хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодисын шилжилт нэмэгдэж байгааг тогтоожээ.
Хуванцар саванд хадгалсан сүүнд хар тугалга стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин их, айрганд 4,4 дахин их агууламжтай гарсан аж. Шинжилгээний дүнд үндэслэн “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглэхийг багасгах, “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой болон тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөн, сэрэмжлүүлж байна.
Иргэд, аж ахуйн нэгж олон улсад мөрдөж байгаа, хэрэглэхийг зөвшөөрсөн “1”, “5” гэсэн тэмдэглэгээ, код бүхий хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглэж болох гэнэ.