Буцах
2015.02.26 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2015-02-26
0
0
2015-02-26
- Монголын жүжигчдээс анх удаа олон улсад хөл тавьсан жүжигчин Р.Анхнямыг БСШУ-ы сайд Л.Гантөмөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
- Жүдогийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 26-27-ний өдрүүдэд Спортын төв ордонд "А" зааланд болж байна.
- Багш сурагчдад эх оронч үзэл, ёс суртахуунлаг харилцаа, бүтээлч оролцоо, хариуцлагатай хандлагыг идэвхжүүлэн хөгжүүлэх зорилготой “ЭРТЭЧ МОНГОЛ” гурван сарын аяныг Нийслэлийн Ерөнхий боловсролын 50 сургуульд зохион байгуулах гэж байна.
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үүрэг даалгавар болгосны дагуу “Ноён” уулыг тойрсон асуудлаар өнөөдөр хэлэлцүүлэг болсон бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
- Энэ сарын 28-ны өдрөөс өмнө газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй бол хүчингүй болно хэмээн нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир хэллээ.
- Ерөнхий сайдын захирамж гарч, Гацууртын алтны ордыг ашигласнаар Төв аймгийн Борнуур сум дахь Хүннүгийн үеийн Бороогийн сууринд үзүүлж болзошгүй нөлөөллийг судлах боллоо.
- Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл дуусахад гурав хоног үлдсэн байна.
- Рэйлбусын тасалбарын үнэ том хүн 20700, хүүхэд 8900 төгрөг байсан бол зорчигчдын хүсэлтээр катеринг буюу явуулын хоолны үйлчилгээг зогсоож тасалбарынхаа үнийг том хүн 15700, хүүхэд 6900 төгрөг болгон хямдаруулжээ.
- Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийлээ.
- Монгол үндэсний бэлэгдэл, хээ угалзыг бусад улс өмчилж эхэлсэнтэй холбогдуулан эдгээрийг олон нийтэд дэлгэн таниулах, дэлхийн өвд бүртгүүлэх зорилго бүхий "Монгол бэлэгдлээ дээдэлье" цогц үйл ажиллагааны нээлт Монгол цэргийн музейд боллоо.
- Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүллээ.
- Авто замын компаниудтай Концессын гэрээ хийх эрхийг олгосон бөгөөд концессийн гэрээгээр баригдах замын бүтээн байгуулалтын ажлууд ирэх дөрөвдүгээр сараас эхлэх юм.
- “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-ний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжигджээ.
- Маргааш Монгол дахь албан ёсны нээлтээ хийх Францын найруулагч Жан Жак Анно-гийн найруулсан “Чонон сүлд” киноны хөгжмийг Грэмми болон Оскарын шагналт хөгжмийн зохиолч Жэймс Хорнер бичжээ.
- УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
- Ногоон хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилгоор БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар Ногоон хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
- Нийслэлээс “School police” буюу “Оюутан цагдаа” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.
- BBC-гээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын “Cardiff Singer of the World” уралдаант шалгаруулалтын шилдэг 20 дуучны нэгээр УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин шалгарчээ.
Дэлхий дахинд
- Ойрхи Дорнод даяар халифат буюу улс байгуулах зорилготой "Исламын улс" гэж хэн бэ, санхүүжилт нь хаанаас орж талаарх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
- Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг ирэх дөрөвдүгээр сарын 26-нд явуулах тухай тогтоолд Нурсултан Назарбаев өнөөдөр гарын үсэг зурлаа.
- ОХУ-ын Жижиг дунд бизнес эрхлэгчдийн холбоо өргөн хэрэглээний хүнсний 20 гаруй бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг хоёр сарын хугацаанд нэмэлгүй тогтоон барих саналыг Холбооны монополийн эсрэг газарт илгээсэн байна.
- Америкийн бизнесмен, тэрбумтан Дональд Трамп 2016 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор нухацтай бодож байгаа гэдгээ илэрхийлжээ.
- Ирэх жилийн сүүлээр Япон болон Америк улс Google Lunar X Prize сарнаа явагчдын тэмцээн зохион байгуулах гэж байна.
- Хойд Солонгосын хөлөг онгоц үйлдвэрлэгч компани Пхеньянд зэвсэг нийлүүлэхэд тавьсан хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд бүхий л хөлөг онгоцныхоо нэрийг өөрчилсөн гэж НҮБ-ын тайланд дурджээ.
- Сүүлийн хэдэн долоо хоногт “хар алт”-ны үнэ тогтвортой өсч байгаа бөгөөд брент маркийн газрын тосны нэг баррель 60 ам.долларт хүрчээ.
- "Аль-Каида" алан хядах бүлэглэл ОХУ-ын нутаг дэвсгэрт халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ.
- Лондонгийн их буучид талбай дээрээ Монакод 3:1 харьцаатай хожигдон нуман тулгуурт орлоо. Зочин баг Монакогийн Эмиратс цэнгэлдэхэд хийсэн үр дүнтэй тоглолт, тэднийг бараг л шөвгийн наймд орууллаа.
- Нэгдсэн улсын төрийн департамент, Холбооны Мөрдөх Товчоо Оросын хакерыг баривчлахад хэрэг болох мэдээллийг гурван сая ам. доллароор худалдан авна гэв.
- Microsoft анх 2008 онд таваас арван жилийн дараах бидний ирээдүйн амьдрал ямар байх талаар төсөөлсөн бичлэг гаргаж эхэлсэн бөгөөд тэд ирээдүйг хэрхэн төсөөлж байсныг ЭНД дарж үзнэ үү.
- Нэг тэрбум еврогийн татвар төлөөгүй хэмээн “Макдоналдс”-ыг буруутгав
- Дуучин Мадонна өнөөдөр болсон “Brit Awards” шагнал гардуулах ёслолын үеэр дуулж байгаад тайзан дээр зассан шатнаас унажээ.
- Мельбурн дахь Монашын Их Сургуулийн эрдэмтэд CSIRO, Deakin Их Сургуулийн хамтын ажиллагааны үр дүнд хоёр металл тийрэлтэт хөдөлгүүр хэвлэсэн байна.