2013 оноос хойш хүн төрөлхтөн олон зүйлсийг гурван хэмжээст хэвлэгчээр эрчимтэй хэвлэж эхэлсэн. Төрөл бүрийн бяцхан баримлаас эхлээд чихэр шоколад хэвлэж байгааг бид харсан билээ. Тэгвэл Австраличууд тийрэлтэт онгоцны хөдөлгүүр хэвлэжээ.
Хөнгөн жинтэй хөдөлгүүр бүтээснээр үйлдвэрлэх болон ашиглах зардал багасна
Мельбурн дахь Монашын Их Сургуулийн эрдэмтэд CSIRO, Deakin Их Сургуулийн хамтын ажиллагааны үр дүнд хоёр металл тийрэлтэт хөдөлгүүр хэвлэсэн байна. Энэ амжилтад хүрсний дараа тэд Airbus, Boeing зэрэг аваргуудын сонирхлыг татаж чаджээ.
Гурван хэмжээст технологийг нисэх онгоц бүтээх ажилд ашигласнаар хугацаа хэмнэх төдийгүй хөнгөн жинтэй хөдөлгүүр бүтээснээр үйлдвэрлэх болон ашиглах зардал багасах юм.
Түүнчлэн ингэж хэвлэсэн загвар хаягдлыг 90 хувь хүртэл бууруулж чадах учир үйлдвэрлэлийн явцад байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг бууруулах сайн талтай. Эрдэмтэд Францын Сафран компанийн бүтээсэн дээр үеийн тийрэлтэт хөдөлгүүрийн загварыг хэвлэжээ.
Хөдөлгүүрийг олон хэсэг хувааж, ширхэг бүрийг нь сканердаж аваад хоёр ширхэг хуулбар бүтээсэн
Нэмэгдүүлэх үйлдвэрлэл гэж нэрлэдэг энэ арга нь нунтаг металлыг хайлуулж лазерын тусламжтай хэлбэржүүлдэг аж. Монашын Нэмэгдүүлэх Үйлдвэрлэл салбарын захирал, профессор Шинхуа У “Бид юу хийж чадна гэдгээ харуулах том боломж байлаа. Тухайн хөдөлгүүрийг олон хэсэг хувааж, ширхэг бүрийг нь сканердаж аваад хоёр ширхэг хуулбар бүтээсэн” гэжээ.
Амаеро Инженерингийн менежер Бен Батаголын хэлснээр “Үнэндээ тэд гайхалтай амжилтад хүрлээ. Учир нь хэн ч бүрэн ажиллагаатай, шууд хэрэглэж болох хөдөлгүүрийг өнөөг хүртэл хэвлэж чадаагүй” гэсэн юм.
Хэдийгээр гурван хэмжээст хэвлэх технологийг нисэх онгоц үйлдвэрлэгчид ашиглаж эхлээд арав гаруй жил өнгөрсөн ч технологийн хурдацтай дэвшлийн ачаар илүү өргөн цар хүрээнд ажиллах боломжтой болж байна.
Гурван хэмжээст хэвлэх технологи гэж юу вэ?