Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үүрэг даалгавар болгосны дагуу “Ноён” уулыг тойрсон асуудлаар өнөөдөр хэлэлцүүлэг боллоо.
Ерөнхийлөгч 2011 онд Санкт-Петербург хотын Эрмитажын музейн зочлоход “Ноён” уулаас аваачсан ховор үзмэрүүдийг үзэж сонирхжээ. Тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч Медведевт “Ноён” уулын олдворыг хоёр талаасаа судалж археологийн каталогтой болох саналыг тавьсан. Үүний дагуу хоёр талаас мэргэжилтнүүд ажиллаж энэ онд дэлгэрэнгүй каталог гарна гэдгийг П.Цагаан дарга онцолж ярилаа.
Хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс “Ноён” уулын талаар ямар байр суурь илэрхийлснийг сонирхуулъя. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурийг П.Цагаан дарга төлөөлөн хэлсэн юм.
“Ерөнхийлөгч Хүннүгийн үеийн олдвор булшийг дур зоргоороо ухахгүй, хөндөхгүй байх нь зүйтэй гэсэн байр сууриндаа хатуу байгаа. Хэрвээ ухаж төнхөхдөө тулбал мэргэжлийн археологийн судлаач, эрдэмтдийн удирдлага дор хийж гүйцэтгэх учиртай. Холбогдох зардал мөнгийг тухайн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж буй компани 100 хувь хариуцах ёстой. Орон нутгийн болон улсын музейн сан хөмрөгийг баяжуулах учиртай. Соёлын өвийг хөгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ашиглах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа гэв.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Ноён” уулын талаар ажлын хэсэг байгуулагдаж мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаж эхэлжээ.
Хэлэлцүүлэгт орсон тал бүрийн төлөөллийн байр суурийг сонирхуулъя.
Г.Батхүү: Гацууртын ордын олборлолтын явцад үндсэндээ 303 га талбай өртөнө
/УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/
Гацууртын ордноос хүдрээ олборлож 50 км замаар тээвэрлэж “Бороо гоулд”-ын баяжуулах үйлдвэрт боловсруулахаар ТЭЗҮ-дээ тусгасан.
Нийт есөн жилийн хугацаанд уурхайн олборлолт явагдана. Гацууртын орд өнөөдөр ямар байдалтай байгааг сонирхуулъя. Өмнөх шороон ордын олборлолтын улмаас 146 га талбай өртсөн. Гацууртын голыг дундуур нь ухаж малтсан шороогоор дарснаас болж томоохон шороон далан үүсэж голын голидрол өөрчлөгдсөн. Үүний улмаас голын ус далангийн доогуур орсноос шалтгаалан хэд, хэдэн цөөрөм үүссэн. Үндсэн ордыг ашиглах явцдаа үүнд нөхөн сэргээлт хийж онгон төрхөнд нь оруулах юм. Гацууртын ордын олборлолтын явцад үндсэндээ 303 га талбай өртөнө.
О.Цэрэннадмид: Өвөг дээдсийнхээ алтан шарилыг хөндөхдөө тулсанд туйлаас харамсаж байна
/Ноён уулаа аврах хөдөлгөөний тэргүүн/
Монголын төр “Ноён” ууландаа тултал эх орныхоо газар шороог идэж ууж, их өвөг дээдсийнхээ алтан шарилыг хөндөх дээрээ очсонд би харамсаж байна.
Монгол оронд эзэн гэж байна уу гэж Ерөнхийлөгч, Уул уурхайн сайд Р.Жигжидээс асуумаар байна. “Хүнийхээ хувьд би тантай санал нэг байна. Даанч би Засгийн газарт орсон хүн учраас энэ ажил үүргийг гүйцэтгэхээс аргагүй байна” гэж надад Р.Жигжид сайд хэлсэн. Эрмитажийн музейд “Ноён” уулын олдвор хадгалагдаж байгааг бодоод Монгол гэж ямар агуу вэ гэж бодохоор уйлмаар санагдлаа. Энэ бол түүх, соёл, ард түмний өв. Монголын энэ гайхамшигт өвийг 50 тонн, 100 тонн алтаар хэмжих үү. Монголын их өв соёлыг “Сентарра гоулд” компаниар ухуулахгүй гэдгээ хэлчихье.
Ц.Эрдэнэхүү : Ийм нөхцөл байдал үүсэх нь шүү гэж компанид анхааруулсан
/Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга/
Гарч буй бүх асуудал Ашигт малтмалын тухай хуулиас үүсэлтэй.
Төр засгийн шийдвэр гарахдаа уул уурхайтай холбоотой асуудалд орон нутгийн иргэдийг саналыг сонсох ёстой л гэж хэлж ярьдаг. Амьдрал дээрээ УИХ шийдвэр гаргадаг газар нь орон нутгийн иргэдийн асуудлыг сонсдоггүй. Орон нутгийн иргэд уул уурхай бидэнд юу өгөх вэ гэдгээ ярилцъя гэдэг. Компани болохоор УИХ, Засгийн газар хэрхэн шийдэх вэ гэдгийг харъя л гэдэг. Би Мандал сумын 27 мянган хүнийг төлөөлж ирлээ. Орон нутгийн зүгээс иргэдтэй хамтарч хэлэлцүүлэг хийе ийм нөхцөл байдал үүсэх нь шүү гэдгийг компанид анхааруулж удаа дараа хэлж байсан. Компанийн зүгээс хуулийн хүрээнд боломжгүй, УИХ шийдвэр гарсны дараа л гэсэн.
Б.Оргодол:“Бороо гоулд”-ын үйлдвэрт боловсруулалт хийх учраас химийн бодис огт хэрэглэхгүй
/”Бороо гоулд” компанийн Боловсруулах үйлдвэр эрхэлсэн захирал/
Хүннүгийн олдворууд Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байгаа.
Уурхайн хилээс 7,5 км-д зайд оршиж байгаа. Археологийн судалгааг хоёр удаа таван үе шаттайгаар хийлгэхэд замын транс болон олборлолтын талбайд байгаагүй болно. Төслийг хэрэгжүүлэхэд 535 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Баяжуулах үйлдвэр есөн жилийн хугацаанд 42 тонн алт, 3,7 тонн мөнгө үйлдвэрлэнэ. Жилдээ нэг сая 750 мянган тонн хүдэр боловсруулна. Гацууртын ордод зөвхөн олборлолт явагдаж “Бороо гоулд”-ын үйлдвэрт боловсруулалт хийх учраас химийн бодис огт хэрэглэхгүй.
Н.Эрдэнэ-Очир: 2014 онд Юнескогийн дэлхийн соёлын өвийн урьдчилсан жагсаалтад нэр дэвшүүлсэн
/ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан /
Шинжлэх ухааны археологийн хүрээлэн үнэн зөв мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй. Ийм учраас “Ноён” уулын орчмын товч мэдээллийг хүргэе. Ноён уул маань Хэнтий нурууны үргэлжлэл олон бэсрэг уулсаас бүрдэлсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумыг дамнан оршдог том нуруу. Хүннүгийн үеийн язгууртны шарил Ноён уулын Сүжигт, Хужирт, Зурамт гэсэн гурван аманд оршдог. Сүжигтийн ам Төв аймгийн Борнуур суманд оршдог. Хужирт, Зурамт нь Батсүмбэр суманд байдаг. Анх 1912 онд эл дурсгалт газрыг илрүүлсэн. 1924-1925 онд алдарт судлаач, аялагч Козлов тэргүүтэй хүмүүс судалсан байдаг. Козловын олдвороор хивс, гар урлалын зүйлс, урлагийн олон гайхалтай бүтээл илэрсэн. Тухайн үед XX зууны дэлхийн соёлын түүхийн томоохон нээлтэд тооцогдсон. Уг гурван аманд нийтдээ 230 булш бунхан бий. Засгийн газрын тогтоолоор хилийн бүсийг баталгаажуулж улсын хамгаалалтад авсан байгаа. 2014 онд Юнескогийн дэлхийн соёлын өвийн урьдчилсан жагсаалтад нэр дэвшүүлж өргөн барьчихсан хүлээж байгаа. Хүннүгээс гадна хүрэл зэвсгийн үеийн дурсгалыг нийлүүлбэл тус нутаг дэвсгэрт нийт 374 дурсгал бий. "Сентерра гоулд" компанийн хайгуулын талбайн захад 200-2000 метр таван булш бий.
Хэлэлцүүлэг оролцсон тал бүрийн төлөөлөл ийнхүү мэдээлэл өглөө. Бухимдал дагуулсан асуудал учраас талууд хэл амаа ололцохгүй зүйл ч олон гарлаа. Хариулт нэхсэн олон асуулт үлдсэн. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан "Олборлолт хийхдээ хэдий хэмжээний хүчтэй тэсрэлт, дэлбэрэлт хийх вэ" гэдэг гол асуултыг дахин, дахин тавьсан ч хариуцагч компаниас хариулт авч чадсангүй. "Ноён" уулыг тойрсон энэхүү түүхийн дурсгалт газрын нөлөөллийг судлах Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн үр дүнд хүлээлт үүслээ.