Монголын туялзуур сэлэмний холбооны өсвөрийн шигшээ багийн тамирчид Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотыг зорилоо.
Хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 9-нд болох Азийн өсвөр (U17), залуучуудын (U20) аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр эх орноосоо мордлоо.
Тус тэмцээнд 38 улсын 1000 гаруй тамирчин оролцох аж.
Багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Д.Ганбаатар, Александр Ровнягин, тамирчин Э.Нямлхагва (улсын залуучуудын хошой аварга), Э.Бат-Эрдэнэ, Т.Анарсайхан (өсвөрийн улсын аварга, Гуанжоугийн олон улсын тэмцээний хүрэл медальт), Э.Энхтулга (Гуанжоугийн олон улсын тэмцээний мөнгөн медальт), Б.Амарболд (Азийн хүүхдийн наадмын шилдэг 16) нар багтжээ.