ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкиныг манай улсад хийсэн айлчлалын үеэр ШУА, ОХУ-ын Түүхийн нийгэмлэг хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.
Санамж бичигт нэгдүгээрт, хоёр тал хамтын ажиллагааны тодорхой хэлбэр, төслүүдийг санал болгож, нэгдсэн шийдвэр гаргах зорилгоор хамтран зөвшилцөх, хоёрдугаарт, дэлхийн болон хоёр орны харилцааны түүхэн дэх онцлог үйл явдлууд, тэмдэглэлт өдрүүдэд зориулсан арга хэмжээнүүдийг бэлтгэх, зохион явуулахад хамтран ажиллах, гуравдугаарт, Орос-Монголын түүхийн нийтлэг асуудлаар хамтран судалгаа хийх, түүхийн шинжлэх ухааныг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад хамтран ажиллахаар тусгасан хэмээн ШУА-ийн ерөнхийлөгч Т.Энхтүвшин мэдээлэв.
С.Е.Нарышкин 1866 онд байгуулагдсан Оросын түүхийн нийгэмлэгийг 2012 оноос тэргүүлж байгаа аж. Тус нийгэмлэгээс түүхийн мэргэжлийн мэдлэгийг нийгэмд дэлгэрүүлэх, түүхийн соёлыг бүрдүүлэхэд чиглэсэн төслийг тэргүүн зэрэгт авч үзэн тэдгээрийг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч байна.
Энэ хүрээнд дунд сургуулийн түүхийн сурах бичгийг шинэ үзэл баримтлалын дагуу боловсруулах болон Романовын удмынхны 400 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг базаах зорилт тавин ажиллаж буй гэнэ. Хойд хөршүүд түүх соёлын нэгдсэн стандартад тулгуурлан дунд сургуулийн түүхийн нэгдсэн сурах бичгийг 2015 оны хоёрдугаар улиралд бэлэн болгож, батлаад 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн бүх ЕБС-ийн сургалтад нэвтрүүлэх зорилт тавьжээ.