2015 оны гуравдугаар сарын 7-8-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод болох "Дэлхийн цом"-ын төлөөх эмэгтэй багуудын тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорчээ.
Тус тэмцээнд
- 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл
- 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа
- 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн
- 58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор
- 60 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд
- 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг
- 69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа
- 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа, Г.Наранчимэг /”Хилчин” спорт хороо, азийн наадмын аварга/ нар барилдана.
Манай баг “Б” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөнө, “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны багууд барилдана.
Дэлхийн цомын төлөө тэмцээнд Г.Наранчимэг, Б.Шоовдор нар анх удаа, Э.Сумьяа 2 дахь, Э.Нарангэрэл, С.Цэрэнчимэд нар 3 дахь, С.Батцэцэг 4 дэх, О.Бурмаа, С.Бямбацэрэн нар 5 дахь, О.Насанбурмаа 7 дахь удаа зодоглож байна.
Өнгөрсөн жил Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд ҮI байр эзэлж Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх олж авсан.
Манай эмэгтэй баг Дэлхийн цомын тэмцээнд 2009 оноос хойш тасралтгүй оролцож байна.
Үүнд II, ҮII байранд тус бүр 1 удаа, Ү, ҮI байранд тус бүр 2 удаа орж байжээ. Өнгөрсөн жил Япон улсын Токио хотод болсон тэмцээнд Ү байр эзэлж байсан юм.