“Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч асан, дэлхийн номер нэг алан хядагч байсан гэгддэг Осама бин Ладений туслах байсан 58 настай Халид аль-Фаввазийг 1998 онд Кени болон Танзани улсууд дахь АНУ-ын Элчин сайдын яам руу халдлага үйлдсэн хэрэгт гар бие оролцсон гэлээ.
Нью-Йоркийн Холбооны шүүхийн өчигдрийн /02.26/ шүүх хуралдааны үеэр Тангарагтнууд ийнхүү шийдвэр гаргасан хэмээн Reuters дамжууллаа.
Прокурорын мэдээлж буйгаар аль-Фавваз нь Осама бин Ладений хамгийн ойрын шадар туслахуудын нэг байсан бөгөөд Лондонд аж төрөн, Бин Ладений үүрэг даалгаврыг бусдад дамжуулах үүрэгтэй байсан гэв.
Түүнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй бөгөөд шүүхийн шийдвэр гаргах хугацаа хойшилжээ. Харин аль-Фаввазын өмгөөлөгчид давж заалдахаа мэдэгдээд байгаа юм.
Халид аль-Фавваз 1998 онд Лондон хотод баривчлагдсан. 2012 онд Их Британийн Засгийн газар түүнийг АНУ-д шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ВВС