"Исламын улс" алан хядах бүлэглэлийн хяналтад байдаг нутаг дэвсгэрийн оршин суугчид өнгөрсөн 2014 оны арванхоёрдугаар сараас хойш хүмүүнлэгийн тусламж авч чадахгүй байгаа хэмээн НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга Кюнг Ва Канг мэдээллээ.
“Исламын улс”-ын дайчид Ирак, Сирид үйл ажиллагаа явуулдаг “Улаан хавирган сар”, “Улаан загалмайн нийгэмлэг” зэрэг хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагааг явуулахгүй хорьж, саад болж байгаагийн улмаас одоогийн байдлаар 600 мянга гаруй хүн хүмүүнлэгийн тусламж авч чадахгүй байгаа аж.
Үүнээс гадна 2011 оноос хойш үргэлжилж буй Сирийн иргэний дайны улмаас тус улсад хоол, хүнсний байдал хүндхэн байгаа юм. Хүчирхийллийн бай болж байгаа олон хотын хүнсний аюулгүй байдалд НҮБ-ын хүнсний хөтөлбөр ихэд санаа зовж, дүрвэгсдэд хоол хүнсний тусламж үзүүлж байгаа юм.
Сирийн нөхцөл байдал улам дордсоор байгаатай холбоотойгоор хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа сиричүүдийн тоо 10.8 сая буюу тус улсын хүн амын бараг тал хувьд хүрлээ гэж шинжээчид мэдээллээ.
Эх сурвалж: ИТАР ТАСС