Хойд Солонгосын хулгайлсан япон иргэдийн асуудалд ямар ч ахиц дэвшил гараагүй учир Токио Пеньяний эсрэг авсан арга хэмжээгээ дахин хоёр жилээр сунгахаар төлөвлөж буй талаар KyodoNews агентлаг мэдээллээ.
Японы Засгийн газар анх 2006 онд хориг арга хэмжээг нэвтрүүлсэн бөгөөд импорт, экспорт, Японы боомтуудаар Хойд Солонгосын усан онгоц нэвтрэх, хоёр улсын иргэд харилцан зорчих зэргийг хоригложээ.
Дараа нь 2009 онд Японоос Хойд Солонгос руу мөнгөн гуйвуулга хийхийг хориглов. 2013 онд Пеньян цөмийн туршилт явуулсны дараа хориг арга хэмжээг хоёр жилээр сунгасан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард хоригийн хугацаа дуусах ёстой байсан юм.
Өнгөрсөн оны зун Хойд Солонгосын эрх баригчид 1970-80-аад оны үед хулгайлагдсан Япон иргэдийн хэргийг шалгах тусгай хороо байгуулав. Үүний хариуд Японы Засгийн газар эдийн засгийн хоригийнхоо заримыг нь цуцлав. Тодруулбал хоёр улсын иргэд харилцан зорчих, мөнгөн гуйвуулга хийх гэх зэрэг.
Хойд Солонгосын тал дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг Японд тайлагнана гэж байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч мэдээлэл өгөөгүй байна.
Эргэн сануулахад 1970-аас 1980-аад онд Японы иргэд ер бусаар алга болж эхэлжээ. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж учир зангилааг хайгаад ч тухайн үед нууцыг тайлж чадсангүй.
Харин 1980-аад оны дунд үеэс алга болсон иргэд Хойд Солонгост байж магадгүй гэсэн таамаг төрж, эрлийн чигийг тэр зүгт хандуулжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам баталгаа улам зузаарч япончууд ч энэ талаар Хойд Солонгост мэдэгджээ. 1991 оноос хойш Японы засгийн газар Хойд Солонгост хандаж шаардлага, сануулгыг удаа дараа өгчээ. Тэр бүхэнд Хойд Солонгос эсэргүүцэж байсан ч олон жилийн дараа буюу 2002 онд анх удаа хоёр улсын дээд хэмжээний уулзалтын үеэр хүлээн зөвшөөрч Ерөнхийлөгч Ким Чен Ир уучлалт гуйсан юм.
Эдгээр иргэдийг хулгайлсан шалтгаан нь Хойд Солонгосын тагнуулч нарыг бэлтгэхтэй холбоотой тэд нарт япон хэл заалгахын тулд хулгайлсан гэжээ.
Японы Засгийн газар 17 иргэн хулгайлагдсан хэмээн үзэж байгаа бол Хойд Солонгосын тал 12 хүн хулгайлсан хэмээжээ.
Тэдний тав нь 2002 оны 10 дугаар сард нутагтаа иржээ. Энэхүү хэргийг Японы талаас бүхэл бүтэн улсын иргэнийг хулгайлсан энэ гэмт үйлдэл хүний эрх, эрх чөлөөнд халдсан ноцтой хэрэг төдийгүй улс орны тусгаар тогтнолд ч халдсан уучилшгүй алдаа гэж үзсээр байна.
Японд эргэж ирээгүй 12 хүний найм нь нас барсан, дөрөв нь угаасаа Хойд Солонгост хил нэвтэрч орж ирээгүй гэсэн тайлбарыг Хойд Солонгос өгсөөр байгаа юм. Гэвч Япончууд эдгээр иргэд амьд байгаа гэж үздэг бөгөөд тэднийг эргүүлэн өгөхийг шаардаж байна.
Эх сурвалж: КyodoNews