Афинд шинэ Засгийн газрын эсрэг жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн боллоо.
Нэгдүгээр сарын 26-ны сонгуулиар ялалт байгуулж, Засгийн эрхэнд гарсан “Сириза” намын эсрэг 450 орчим хүн Афины гудамж талбайд жагссан байна.
Жагсагчид цагдаа нар руу молотовийн коктейл, чулуу шидэж, замд тааралдсан дэлгүүрийн хаалга цонхыг нь эвдэлж, машинуудыг галдан шатаажээ.
Европын Холбоогоор өрөө тэглүүлэх, улсын өрийн асуудлыг шийдвэрлэх, цомхотголд өртсөн төрийн албан хаагчдыг ажилд нь эргүүлэн авах зэргээр эдийн засгийн хатуу бодлогыг зогсооно хэмээн эрх баригч “Сириза” нам мөрийн хөтөлбөртөө тусгасан ч амлалтаа биелүүлээгүйд иргэд ийнхүү дургүйцлээ илэрхийллээ.
Грекийн зээлийн хөтөлбөрийг дөрвөн сараар сунгасан нь
Грекийн Засгийн газар болон Евро бүсийн эрх баригчид Грекийн зээлийн хөтөлбөрийг дөрвөн сараар сунгах хэлэлцээрт энэ сарын 21-нд хүрсэн билээ.
Харин Грекийн эрх баригчид зээлийн хөтөлбөрийн нөхцөлийн дагуу эдийн засагт хийхээр төлөвлөж буй шинэчлэлийн жагсаалтыг өнгөрсөн даваа гарагт /02.23/ Евро бүст танилцуулсан юм.
Грекийн шинэ Засгийн газар сонгуулиар ард түмэнд амласан нийгмийн халамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх зэрэг амлалтаасаа татгалзахаас аргагүйд хүрэв.
Ерөнхий сайдын Евро бүстэй хийсэн тус хэлэлцээр ард түмэн төдийгүй “Сириза” намын зарим гишүүдийн дургүйцлийг мөн хүргэжээ.
Тэгвэл Грекийн зээлийн хөтөлбөрийг сунгасны хариуд Евро бүст юу амласан бэ?
- Татвараас зайлсхийх үйлдлийн эсрэг тэмцэх
- Авлигын эсрэг тэмцэх
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээс татгалзах
- Грект дэх "хүмүүнлэгийн хямрал"-ын эсрэг тэмцэл. Ажилгүй, даатгалгүй хүмүүст орон сууц, эрүүл мэндийн төлбөргүй үйлчилгээний баталгаа өгөх. Гэхдээ энэ нь төрийн зардалд нөлөөлөх ёсгүй
- Төрийн албан хаагчдын цалингийн системд шинэчлэл хийх
- Яамдын тоог 16-аас 10 хүртэл бууруулах. Төрийн тусгай зөвлөх, албан тушаалтнуудад зориулсан хөнгөлөлт, урамшуулалын хэмжээг бууруулах.
Эх сурвалж: ВВС