БНХАУ-ын алдарт зохиолч Жан Руны зохиолоор Францын найруулагч Жан Жак Анногийн бүтээсэн "Чонон сүлд" кино өнөөдөр “Тэнгис”, “Өргөө” кино театруудад нээлтээ хийлээ.
“Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” киногоор олноо танил болсон Оскарын шагналт найруулагч Жан Жак Анногийн тус киноны гол дүрд Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Бэсин Зябу болон Монголын жүжигчин Р.Анхням нар тоглосон юм.
Киноны нээлтэд Монголын урлаг соёл, улс төр, бизнесийн гээд салбар бүрийн олны танил эрхмүүд хүрэлцэн ирлээ.
Энэхүү киног “Гэгээ паблишн” компани, жүжигчин Р.Анхням нар Монголд гаргах оюуны эрхийг “Монгол контент” компани болон “Ард” санхүүгийн нэгдлийн дэмжлэгтэйгээр албан ёсоор худалдан авч монголынхоо үзэгчдэд толилуулах боломжийг олгосон байна.
"Чонон сүлд" кино нийт 28 сая ам.долларын өртгөөр бүтсэн бөгөөд хөгжмийг Грэмми болон Оскарын шагналт хөгжмийн зохиолч Жэймс Хорнер бичжээ. Тэрбээр бидний мэдэх “Титаник”, “A beautiful mind”, “Avatar” зэрэг дэлхийд алдартай олон киноны хөгжмийг зохиосон юм.
Хятадын зохиолч Зян Рун “Чонон сүлд” романыг 2004 онд хэвлүүлсэн бол 2005 онд БНХАУ-ын шилдэг зохиолоор шалгарч, дэлхийн 32 хэл дээр хэвлэгджээ. Харин манай улсад 2009 онд Монгол хэлнээ хөрвүүлэгдсэн билээ.
Тус киног үзсэн олны танил хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
НИТХ-ЫН ДАРГА Д.БАТТУЛГА: ӨНӨӨДӨР БИД БАЙГАЛИАСАА ХОЛДОЖ, БАЙГАЛИА ҮГҮЙ ХИЙЖ, МОНГОЛОО АЛДАХАД ХҮРЭЭД БАЙГАА ЮМ БИШ БИЗ ГЭХ БОДОЛ ТӨРЛӨӨ
“Мэдээж өндөр сэтгэгдэлтэй байна. Энэ киног олон өнцгөөс янз янзаар л тайлбарлаж болохоор байна. Монголчууд өөрсдөө үзэж байгаа болохоор их ойрхон санагдлаа. Энэ кинонд зүгээр нэг чонын амьдралыг үзүүлсэнгүй.
Бид чинь хөх тэнгэрээ шүтсэн, чонын удамтай ард түмэн. “Чонон сүлд” киноноос байгаль дэлхий, хүн, амьтан хэрхэн шүтэлцээтэй байдаг, ер нь бид оршин тогтноё гэвэл нүүдэлчин соёлоо хэрхэн хамгаалж явах ёстой, нөгөө талаар суурин иргэншил нүүдлийн иргэншлийг яаж устгаж үгүй хийдэг зэрэг олон санааг олж харах боломжтой байна.
Нөгөө талаар монголчууд эрт дээр үеэс чонотойгоо адил эрх дураар байж, байгаль дэлхийтэйгээ ойр аж төрж өдгөө хүрсэн. Гэтэл өнөөдөр тэр бүхнээ гээж байгалиасаа холдож, байгалиа үгүй хийж, Монголоо алдахад хүрээд байгаа юм биш биз гэх олон бодол төрүүллээ.”
МУГЖ Б.СОСОРБАРАМ: ГАЙХАЛТАЙ. ЖИНХЭНЭ ЗИНДАА. ЭНЭ ЗИНДАА РУУ МАНАЙ УРАН БҮТЭЭЛЧИД ЯВЖ БАЙНА
“Бахархаад хэлэх үг олдохгүй байна. Гайхалтай. Жинхэнэ зиндаа. Энэ зиндаа руу манай уран бүтээлчид явж байна. Бүгд хүрэх боломж байна. Энэ авьяастнуудыг хөтлөөд манай Б.Амарсайхан, Р.Анхням нар холливудад анхны хөл тавьлаа. Монголын уран бүтээлчид цагаан толгойн дарааллаар оюун санаа, авьяасаараа холливудыг байлдан эзлэх болтугай гэж ерөөе. Р.Анхнямдаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.”
МУГЖ ЧАМИНЧУЛУУН: Р.АНХНЯМЫГ НАЙМДУГААР АНГИД БАЙХАД НЬ “ЧИ ЖҮЖИГЧИН БОЛОХ УУ” ГЭЖ АНХ АСУУЖ БАЙЛАА
“Их баяртай байна. Их сайхан кино болжээ. Би өөрийнхөө бодолд үнэнч байсандаа баярлаж байна. Учир нь би Р.Анхнямыг наймдугаар ангид байхад нь “Чи жүжигчин болох уу” гэж анх асууж байлаа. Тэр үед тэрбээр “Мэдэхгүй” гэж хариулж байв. Тэгээд аравдугаар ангид төгсөнгүүт нь ээж аав хоёр нь над дээр дагуулж ирсэн. Өнөөдөр би их баяртай байна. Энэ киног бүтээсэн, бүх сэтгэл оюунаа зориулсан бүх хүнд баяр хүргэе. Мөн зөв хүнийг зөв олж зөв таньсандаа өөрөө өөртөө баярлаж байна.
Дашрамд дурьдахад энэ сарын 19-нд Хятадад нээлтээ хийсэн “Чонон сүлд” кино 246 сая юанын орлогоор тус улсын хамгийн их орлого олсон киноны жагсаалтын гуравдугаарт бичигдсэн бөгөөд үзэгчдийн сэтгэлд хамгийн их хүрээд байгаа аж.