МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр АТГ-т 13.00 цагаас ирж байцаалт өгөхөөр дуудсан байсан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас үйл явдалтай холбогдуулан тайлбар авлаа.
-Та сар шинээр ирэхдээ ямар нэгэн улс төрийн зорилгоор ирэв үү?
-Өндөр настай аав, ээжтэйгээ, намынхантайгаа уулзах гэж ирсэн. Ээж минь 80 нас хүрч буй учраас том хүүгийн хувьд хажууд нь байж баярлуулъя гэж ирсэн юм. Гуравдугаар сарын 1 нь Эх орончдын өдөр учраас намынхаа шинэ гишүүдийн батламж гардуулах ёстой байсан.
-АТГ-аас таныг байцаалт өгөхийг дуудсан байсан. АТГ-ын ажилтнууд танд юу гэж хэлсэн бэ?
-Яахав дээ Монголын ард түмэн үүнийг гадарлаж байгаа байх. Төрийн тэргүүний албаа өгөөд зургаан жил өнгөрч байна. 2009 онд ажлаа өгснөөс хойш улс төрийн үйл ажиллагаа явуулж, ямар нэгэн хээл хахуультай холбоотой асуудал юу ч байхгүй. Монголд улс төрийн өрсөлдөгчөө хууль хяналтын байгууллагаар дарамтлуулж, идэвхтэй үйл ажиллагааг нь хаах гэж оролддог болжээ. Ийм л буруу соёл, буруу ёс тогтчихлоо. Надаар зогсохгүй УИХ-ын гишүүн, төрийн байгууллагын дарга нар гээд л. Цаашдаа энэ ёс уламжлал болох нь. Би яагаа ч үгүй гээд дуугүй явж болно. Гэхдээ энэ миний асуудал биш. Улс төрийн сонгуулийг шударгаар явуулж нэг, нэгнийгээ айлгаж сүрдүүлдэггүй байх ёстой. Айлгадаг субъект нь ард түмэн байх ёстой болохоос биш АТГ, цагдаа байж болохгүй.
-АТГ-ын хоёр ажилтанд танд ямар үндэслэлээр байцаалт өгөх ёстой талаар огт хэлээгүй юу?
-Хэлээгүй.
-Та очиж мэдүүлэг өгөх үү?
-Би хуулийн дагуу л ажиллана. Өмгөөлөгчтэйгээ байж байгаад ямар хэргээр сэжиглэж байгааг нь сонсч хариу өгөх ёстой. Надад хийсэн ямар ч хэрэг байхгүй. Солонгост байхад “Монголд ирж болохгүй. Ирвэл баривчилна шүү гэдэг мессеж ирсэн ч би зөрүүдлээд л ирсэн.
-Хэнээс мессеж ирсэн гэж?
-Хэнээс байхав дээ. Ирдэг хүмүүсээс нь.
-АТГ-аас өмнө нь таныг дуудсан хугацаанд ирээгүй гэдэг шалтгаанаар сүр дуулиантай баривчилгаа хийсэн. Дахиад ингэх болов уу гэсэн айдас байна уу танд?
-Хуулийн дагуу л бүх зүйлийг хийнэ. Ямар асуудлаар байцаах гэж байгааг нь мэдэх хэрэгтэй. Тухайн үед би хэд, хэдэн удаа мэдүүлэг өгчихсөн байсан. Үндсэн хуулинд хүн өөрийнхөө эсрэг, хамаатан садан ах дүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэж заасан байдаг. Би хангалттай мэдүүлэг өгч, бүхнийг тайлбарлачихсан байсан. Тийм учраас “Би хангалттай мэдүүлэг өгсөн. Одоо надад өөрийнхөө эсрэг ярих зүйл байхгүй” гээд албан ёсоор бичиг өгчихсөн байсан. Гэтэл хууль хяналтынхан огт мэдүүлэг өгөхгүй байгаа юм шиг мушгиад намайг чирч гудчаад 600 цагдаа ирж баривчилсан. Миний эсрэг надаар яриулах гээд байсан юм. Үндсэн хуульд зааснаар хүн өөрөө, өөрийнхөө эсрэг ярихгүй байна гэдэг чинь ардчиллын том ололт байгаа юм.
-Таны эмчилгээ дууссан уу. Хэзээ БНСУ явах вэ?
-Эмчилгээ минь дуусаагүй. Үзүүлэх хуваарьтай байгаа. Тэрийгээ дөхүүлээд л буцна даа.
-Таны биеийн байдал ямар байгаа вэ?
-Хурц хоол идэж чадахгүй байгаа. Ходоодны үйл ажиллагаа хэвийн болоогүй. Эд эсийн алдагдал сайн нөхөгдөөгүй байгаа учраас их хэмжээгээр идэж болохгүй. Заримдаа ходоод өвдөөд босох юм. Биеэ эмчлүүлэхийн хувьд гайгүй байгаа. Харин сэтгэлийн эмчилгээ үнэхээр дутагдаж байна. Монгол орон, агаар нь хүртэл сэтгэлийн эмчилгээ шүү дээ. Тийм болохоор аль болохоор Монголдоо ирмээр байх юм.
-Та хэзээ Монголдоо эргэн ирэх вэ. Эсвэл Монголд байх бололцоо алга уу?
-Ирмээр л байна шүү дээ. Монголдоо амьдармаар байна. Нутгаа санаад байна. 80 хүрсэн аав, ээжийгээ санаж байна. Монголд өнөөдөр нууц гэж юм байхгүй. Бүгд нэгнийгээ мэдэж байгаа. Сайнаар яривал Монголчууд бүгдээрээ л садан төрөл болчихдог. Энэ бүхний цаана улс төр л явж байгаа. Энэ бол хоцрогдсон арга. Африк, Латин Америкийн арга барил. Монгол ардчиллаараа бахархъя гэвэл улс төрийн аргаар өрсөлдье. Ард түмэн л дүнгээ тавиг. Хууль хяналтын байгууллагаас айхаа болих хэрэгтэй. Ийм шударга ёс, ардчиллыг Монголдоо хөгжүүлье. Хамтдаа бүтээе. Би үүнд туслахад бэлэн байгаа. Би хэн нэгэн хүнээс өшөө хонзон авах гэж бодоогүй. Надад тийм сонирхол байхгүй. Би харин ийм алдаа гажуудал гарч байгаа учраас засах гэж оролдож байгаа. Үүнийг ямар нэгэн хууль зөрчсөн юм шиг болгож битгий тайлбарла. Бүгдээрээ эвтэй найртай байя. Ямарч зөв шийдвэрийг би дэмжинэ.
-Тантай холбогдуулж шалгагдсан хэргүүд бүрмөсөн цэг тавьчихсан уу?
-Тэртэй, тэргүй намайг дуулиантайгаар баривчилж аваад л шүүхээр шийдчихсэн шүү дээ. Намайг хоёр хэргээр буруутгасан байдаг. Эхнийх нь Улаанбаатар таймс сонингийн нурсан байшингийн доорх газрын зөвшөөрлийг Энхбаяр өөртөө гаргуулсан гэж. Шүүх хурал дээр “Газрын зөвшөөрөл хэний нэр дээр байгаа юм бэ” гэж би асуухад “Улаанбаатар хотын нэр дээр” гэж хариулт өгсөн. “Нийслэлийн нэр дээр байгаа юм бол яагаад намайг энд ингээд шүүж байгаа юм” гэхэд олигтой хариулт өгөөгүй. Миний туслахаар ажиллаж байсан хүний ах нь Улаанбаатар хоттой гэрээ хийж тодорхой хөрөнгө оруулаад авсан юм билээ. Миний нэг ч гарын үсэг байхгүй асуудалд намайг буруутгасан. Та үүний ард байж магадгүй, таны туслах юм чинь гэсэн. Одоо намайг оролдох хэрэггүй. Энхбаяр хангалттай хүнд хэцүү цагийг туулсан.
-Сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явдлуудад ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Тавантолгой, Оюутолгой, Гацуурт гээд л олон зүйл яригдаж байна. Гэхдээ би мэдээллээс хол байгаа учраас хариулт хэлэх боломж алга. Судалж байгаа. Шаардлагатай тохиолдолд зарчмын дагуу байр сууриа илэрхийлнэ. Нийгэмд ямар нэг асуудлаар зөрчил, өөр, өөр ойлголт байгаа бол бүгдийг нь арилгах ёстой. Ардчилал гэдэг олонхийн дарангуйлал биш. Цөөнхийн саналыг сонсдог байх хэрэгтэй. Саналаа авчихсан л бол юу дуртайгаа хийнэ гэсэн үг биш. Төр засгийг удирдаж байгаа нөхдүүд бүх талын зөв талыг тусгаж хамгийн оновчтой гарцыг олох ёстой.