Өнгөрсөн онд эрчим хүчний салбарын 21 үйлдвэр компаниуд 30.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан нь өмнөх онуудтай харьцуулбал буурсан үзүүлэлт гэдгийг салбарынхан онцолж байна.
Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын гүйцэтгэх захирлуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнөөр салбарын 2014 оны үйлдвэр, хэрэглээний гүйцэтгэл, үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн юм. Мөн салбарын 2014-2015 оны өвлийн горим ажиллагаа, гарсан хүндрэл, шийдвэрлэсэн байдал, 2015-2016 оны өвлийн бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөө, түүнд зарцуулах хөрөнгийн асуудлыг хэлэлцэв.
Тодруулбал Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээнд 2014 онд 5476,7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч, 7075.5 мян.Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийг 2013 онтой харьцуулахад цахилгаан эрчим хүч 6.7 хувиар буюу 344.4 сая кВт.цагаар, дулааны эрчим хүчний үйлдвэрлэл 4.3 хувиар буюу 305.2 мян. Гкал-аар тус тус өссөн байна.
2014 онд нийтдээ ОХУ-аас 389.98 сая кВт.цаг, БНХАУ-аас 999.26 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч импортоор авсан нь өмнөх онтой харьцуулахад 208.06 сая кВт.цагаар буюу 17.6 хувиар өссөн байна. 2014 оны байдлаар Монгол Улс нь ОХУ-аас 7 чиглэлээр БНХАУ-аас 11 чиглэлээр тус тус цахилгаан эрчим хүч худалдан авсан байна.
Монгол Улс 2014 онд нийтдээ 6897.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн бөгөөд нийт эрчим хүчний хэрэглээний 76.5 хувийг ДЦС-ууд, 2.8 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, 20.1 хувийг импортын эрчим хүчээр хангажээ.
Өнөөдөр эрчим хүчний салбарын 21 үйлдвэр компанид нийтдээ 10340 хүн ажиллаж байна. Үүний хамгийн олон хүнтэй нь 1728 ажиллагсадтай УБЦТС компани тэргүүлж буй аж.
2014 онд эрчим хүчний салбарын хэмжээнд ДЦС-3-ын хүчин чадлыг 50 МВт-аар, ДЦС-4-ын хүчин чадлыг 123 МВт-аар тус тус өргөтгөх, Амгалан ДС-ыг барих, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн төвд ДС, дулааны шугам сүлжээ барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлжээ.
2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд эрчим хүчний салбарын 21 үйлдвэр компани нийт дүнгээрээ 86.3 төгрөг зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, найдвартай ажиллагааг хангах хүрээнд ДЦС-3-ын 250 МВт-ын төслийг ажлыг эхлүүлэх, Дархан ДЦС-ын 35 МВт-ын өргөтгөл, Эрдэнэт, Дорнодын ДЦС-ын өргөтгөлийг эхлүүлэх ажил хийгдэнэ. Мөн Амгалан ДС-ын угсралтыг бүрэн дуусгаж, туршилт тохируулгын ажлыг хийнэ хэмээн албаныхан мэдэгдлээ.
Б.Заяа