МОСКВА. /BBC/. Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцов Москвад амиа алдсан тухай тус улсын хэвлэлүүд хууль сахиулах байгууллагуудын мэдээллийг иш татан дамжуулж байна.
Дээрх мэдээллийг мөн "Солидарность" хөдөлгөөний гишүүн Илья Яшин нотолжээ. Борис Немцов хоёрдугаар сарын 27-ны орой Москва хотод буудуулсан байна. Түүнийг Большой Москворецкийн гүүрэн дээр танилтайгаа хамт явж байх үед нь цагаан өнгийн машинтай үл таних этгээдүүд араас нь бууджээ. Түүн рүү зургаан удаа буудсанаас дөрвөн сум нуруун тус газар нь оносон байна. Немцов газар дээрээ нас баржээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ хэргийг захиалгат бөгөөд өдөөн хатган турхирсан аллага боллоо гэж үзэж байна. Путины өгсөн үүргийн дагуу байгуулсан мөрдөн шалгах комиссын бүрэлдэхүүнд хууль сахиулах байгууллагуудын хамгийн шилдэг ажилтнуудыг оруулжээ. Мөрдөн шалгах ажиллагааг Оросын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев хяналтдаа авсан байна.
Уг аллагыг Немцовын улс төрийн үйл ажиллагаатай холбоотой эсвэл өмнөх бизнестэй нь холбоотойгоор түүнд өстэй этгээдүүд үйлдсэн гэж таамаглаж байна.
Борис Немцов нь «Солидарность» хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчид болон удирдагчдын нэг, «РПР-ПАРНАС» улс төрийн намыг хамтран даргалагч, Оросын сөрөг хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн байсан юм. Тэрбээр 55 настай байжээ.
Д.Жаргал