Архангайтай холбоотой нэгэ үйл явдал нэгэнт болоод өнгөрсөн ч гэлээ өвгөн Гэсэр лам Цэвээн-Араашийн Чүлтэмжамцын шавь Цорж Санжжавын занданшуулсан шарилын талаар Цахир сумыг төлөөлөн аймгийн ИТХ-д сонгогдсон Н.Баянмөнхөөс тодруулга авлаа.
-Танай нутгийнхан төдийгүй тив дэлхийн анхаарал татсан үйл явдал өрнөлөө. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Занданшуулан сайхнаараа хадгалагдаж байгаа шүтээн тавхан байдаг. Итгэлт хамба, анхдугаар ба дөрөвдүгээр Зая гэгээнтэн, манай Цахир сумын хоёр л байдаг. Ийм шүтээн олдлоо гээд интернэтээр шуугиад эхлэхээр нь манай нутгийн хоёр шүтээний нэг л байж таараа гээд хардаж эхэлсэн.
Төвөөс ч манай аймагт хандаж, аймгаас ажлын хэсэг гарч, нутгийн иргэдтэй хамт очиж үзээд хөндөгдөөгүй байна гэсэн л дээ. Гадна талаасаа хөндөгдөөгүй мэт харагдаж гэнэ. Ингээд өөр газар орноор баахан хайж байтал өнөөх хулгайч нь улайж манай нутгаас авснаа хүлээсэн байна. Тэгээд дэлхий дахины сонирхлыг татаад буй энэ асуудлаар саяхан сумандаа очоод ирлээ. Үнэхээр 2 шүтээний нэг нь алга болсон байна.
-Цахир бол бие биеэ түшсэн бие биентэйгээ ханиссан хөх уулсын орон. Яг дундаа энэ хоёр багшийн бунхан буй. Тэр газрыг юу гэдэг вэ ?
-Хөх нуурын эх далайн төвшнөөс дээш 2600 гаруй өндөр Содномдаржаа уулын таг дээр бунхалсан байдаг.
-Яагаад энд бунхлах болсон юм болов оо?
-Гэсэр ламыг өөрийг нь Хөх нуурын хүн гэдэг. Түүнийг энд бунхалснаас хойш Цорж ламтан тэнгэрт халихдаа “Багшийн дэргэд бунхлаарай” гэж захисныг ёсоор болгосон түүхтэй юм билээ.
-Цорж Санжжавын занданшуулсан шарилын тухайд?
-Буруу хүмүүсийн гараар орж Улаанбаатар хотод зарагдах гэж байсан шүтээнээ олсон явдал маш их аз. Энэ жилийн хувьд тун тааламжтай байна. Ямартаа ч Итгэлт хамбын занданшуулсан шарил шиг дэлхий дахиныг доргиосон ийм эрчимтэй шүтээн манай нутагт байдаг гэдгийг харууллаа. Пүрэвбат ламын ярьсанчлан хэдийгээр сүнс нь халиад явсан ч бие нь шүтээн болж үлддэг ийм л агуу лам багш нар байж дээ.
Архангай аймаг Л.Булаг