Үндэсний портал GoGo.mn сайтаас долоо хоног бүр хэд хэдэн сэдвийг тоймлон хүргэж байгаа. Тэгвэл өнгөрч буй энэ долоо хоногт та бүхэнд дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа "Исламын улс” бүлэглэлийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэсэн.
Дэлхийд тархалт нь улам нэмэгдэж, цар хүрээгээ тэлж буй “Исламын улс” бүлэглэл хүн төрөлхтөнд нүүрлэсэн тахал хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нэгэн мэдэгдэлдээ хэлж байсан удаатай. Ойрхи Дорнод даяар халифат байгуулах зорилготой "Исламын улс" гэж хэн бэ, санхүүжилт нь хаанаас орж ирдэг зэрэг мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Францын долоо хоног тутмын "Чарли Эбдо" шог сэтгүүлийн редакцид болсон халдлагын дараах хоёр дахь дугаар энэ сарын 25-нд хэвлэгдэн гарлаа. Шинэ дугаарын нүүрэн дээр Францын “Үндэсний фронт” намын тэргүүн Марин Ле Пенийг бульдогны дүрээр, экс ерөнхийлөгч Николя Саркозиг пудель, исламистуудыг хар чоноор, түүнчлэн Ромын пап Францис нарыг тус тус дүрсэлсэн байна. Сэтгүүлийн нүүрний дэвсгэрийг улаан өнгөтэйгээр шийдсэн бөгөөд “дахин эхэлж байна” гэсэн бичиг нүүрний доод талд бичжээ.
Гэвч шинэ дугаар олны анхаарлыг төдийлөн татсангүй. Зарим шинжээчид өнөөдрийн дугаарыг мөн адил уншигчдын дунд хүлээлттэй байгаа гэж найдаж байсан ч тэдний найдлага талаар өнгөрлөө.
Энэ сарын 24-нд Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсалтан Назарбаевын экс хүргэн, Казахстанаас Австрид суух Элчин сайдаар ажиллаж байсан Рахат Алиев Вена хотын шоронд амиа хорложээ. Нэгэн үе Казахстаны нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан тэрбээр тус улсын “Нур банкны” топ-менежерүүдийг хөнөөсөн, төрийн эрх мэдлийг хүчээр авахыг оролдсон, олон удаагийн санхүүгийн гэмт хэрэгт зэрэгт буруутгагдаж, Казахстанаас зугтан гарч байсан юм.
Энэ сарын 27-нд Афинд шинэ Засгийн газрын эсрэг жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн боллоо. Өнгөрсөн Нэгдүгээр сарын 26-ны сонгуулиар ялалт байгуулж, Засгийн эрхэнд гарсан “Сириза” намын эсрэг 450 орчим хүн Афины гудамж талбайд жагссан байна. Европын Холбоогоор өрөө тэглүүлэх, улсын өрийн асуудлыг шийдвэрлэх, цомхотголд өртсөн төрийн албан хаагчдыг ажилд нь эргүүлэн авах зэргээр эдийн засгийн хатуу бодлогыг зогсооно хэмээн эрх баригч “Сириза” нам мөрийн хөтөлбөртөө тусгасан ч амлалтаа биелүүлээгүйд иргэд ийнхүү дургүйцлээ илэрхийллээ.
Монгол Улсад казино байгуулах хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, удахгүй УИХ-д өргөн барих гэж байна. Казиногийн тухай хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, жуулчдын тоо нэмэгдэх, эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед Монгол Улсын эдийн засгийг өсгөх орлогыг бүрдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байгаа аж.
Тэгвэл казино, мөрийтэй тоглоомын эх орон гэгддэг АНУ-д мөрийтэй тоглоомыг яаж зохицуулдаг, улс оронд хичнээн хэмжээний ашиг авчирдаг талаарх Казиногийн эерэг ба сул талууд нийтлэлээс уншина уу.
Индонезчүүд Австралийн Ерөнхий сайд Тони Эбботод эргүүлэн өгөхөөр 1 тэрбум ам.доллар цуглуулах кампанит ажил өрнүүллээ. Учир юу гэвээс Австралийн хоёр иргэн мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх гэж оролдсон хэргээр Индонезид хоригдож байгаа бөгөөд эдгээр хүмүүст цаазаар авах ял оноож магадгүй аж. Харин Тони Эббот нутаг нэгтнүүдээ суллахыг Индонезийн эрх баригчдаас хүсэн, 2004 онд тус улс цунамид нэрвэгдэхэд Австралийн Засгийн газар нэг тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн, Жакарта өрөө төлөх цаг нь болсон гэдгийг сануулсан нь Индонезчүүдийн дургүйцлийг хүргэв.
"Аль-Каида" алан хядах бүлэглэл ОХУ-ын нутаг дэвсгэрт халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ. Тодруулбал Оросын байгалийн хий дамжуулах хоолой болон тус улс дахь АНУ-ын Элчин сайдын яамыг дэлбэлэх төлөвлөгөөг боловсруулж байсан аж. 2011 онд АНУ-ын Тэнгисийн цэргийн дайчид Осама бин Ладенийг барьсны дараа түүний гэрээс олдсон “Гадаад дахь ажиллагаа” баримт бичигт ийнхүү бичжээ. Дээрх баримт бичгүүдийг энэ сарын 25-нд Нью-Йорк хотод "Аль-Каида"-гийн алан хядагчдын нэгийг нь шүүх хуралдааны үеэр олон нийтэд дэлгэсэн юм.
Хойд Солонгосын хулгайлсан япон иргэдийн асуудалд ямар ч ахиц дэвшил гараагүй учир Токио Пеньяний эсрэг авсан арга хэмжээгээ дахин хоёр жилээр сунгахаар төлөвлөж буй талаар албаны хүмүүс мэдээллээ. Өнгөрсөн оны зун Хойд Солонгосын эрх баригчид 1970-80-аад оны үед хулгайлагдсан Япон иргэдийн хэргийг шалгах тусгай хороо байгуулав. Хойд Солонгосын тал дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг Японд тайлагнана гэж байсан ч өнөөдрийг хүртэл ямар ч мэдээлэл өгөөгүй байна.
Америкийн кино академийн дээд шагнал Оскарын 87 дахь удаагийн ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын “Долби” театрт боллоо. Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолоос Мексикийн кино найруулагч Алехандро Жи Иньярритугийн "Birdman" кино хамгийн олон номинацид нэр дэвшснээс "Оны шилдэг кино", "Шилдэг найруулагч", "Шилдэг кино зохиол", "Шилдэг зураг авалт" шагналуудыг тус тус хүртсэн юм. Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагааны шууд дамжуулалтыг ЭНД дарж үзнэ үү.
Технологийн аварга Google компани “.app” нэртэй домайны төлөө 25 сая ам. доллар төллөө. 2012 оноос эхлэн компани дээд төвшний өргөтгөл домайнуудын тоог нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд чамгүй олон домайныг авах хүсэлт гаргасан юм. Харин тэднээс дөрвөн жилийн өмнө дэлхийн домайн нэрүүдийн удирдах байгууллага болох “ICANN” энэ ажлыг эхлүүлж байжээ. Тухайн үед Google .docs, .android, .free, .fyi болон .app нэртэй домайнуудыг хэрэглэх хүсэлт гаргасан байна.
iOS үйлдлийн системийн хамгийн сүүлийн 8,3 хувилбарын бета дээрх Siri илүү олон хэл дэмждэг болжээ. Шинэ хувилбар Орос, Дани, Португали, Нидерланд, Турк, Тайланд, Швед болон Энэтхэгчүүдэд зориулсан Англи хэл “мэддэг” болсон байна. Дөнгөж бета хувилбар учир энгийн хэрэглэгчид одоохондоо эдгээр хэлнүүдээс сонгон ашиглах боломжгүй. Гэхдээ ямар ч байсан дахиад долоон хэл шинээр нэмэгдэх нь. iOS 8,3-ын олон нийтэд зориулсан бета хувилбар ирэх гуравдугаар сард гарах аж.
2013 оноос хойш хүн төрөлхтөн олон зүйлсийг гурван хэмжээст хэвлэгчээр эрчимтэй хэвлэж эхэлсэн. Тэгвэл Австраличууд тийрэлтэт онгоцны хөдөлгүүр хэвлэжээ. Мельбурн дахь Монашын Их Сургуулийн эрдэмтэд CSIRO, Deakin Их Сургуулийн хамтын ажиллагааны үр дүнд хоёр металл тийрэлтэт хөдөлгүүр хэвлэсэн байна. Гурван хэмжээст тус технологийг нисэх онгоц бүтээх ажилд ашигласнаар хугацаа хэмнэх төдийгүй хөнгөн жинтэй хөдөлгүүр бүтээснээр үйлдвэрлэх болон ашиглах зардал багасах юм. Түүнчлэн ингэж хэвлэсэн загвар хаягдлыг 90 хувь хүртэл бууруулж чадах учир үйлдвэрлэлийн явцад байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг бууруулах сайн талтай.
Суаресын дубль: Барса эхний тоглолтод хожлоо. Энэ сарын 24-нд Манчестер Сити болон Барселона багуудын халз тулаан болсон юм. Манчестер хотод дахин хөл тавьсан Луис Суарес, эхний 30 минутад хоёр гоол оруулав. Тооны харьцаа 2:1 гэсэн үзүүлэлтээр хоёр багийн эхний тоглолт ийнхүү өндөрлөлөө. Хоёр багийн хариу тоглолт ирэх сарын 19-нд Барселона хотын Камп Ноу цэнгэлдэхэд болно.
Колумб залуу Хамес Родригесын хувьд 2014 он мартагдахааргүй жил байсан. Колумб улсын Кукута хотод төрсөн, 23 настай залуу маш олон шилдэг хөл бөмбөгчдийн мөрөөддөг зүйлд хүрч чадсан юм. Эхлээд тэрээр ФИФА-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гялалзан, дараа нь тус тэмцээний мэргэн бууч болж эцэст нь мөрөөдлөө биелүүлж Реал Мадридад ирсний дараа түүний хэвлэлүүдэд өгсөн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.