Эмнести Интернэшнл байгууллага дэлхийн 2014 онд 160 орны хүний эрхийн төлөв байдлыг тусгасан, 2015 оны хүний эрхийн хандлагыг тодорхойлсон тайлан гаргалаа.
“2014 он олон сая хүний хувьд хүчирхийлэлд нэрвэгдсэн аймшигт жил байлаа. Төрийн болоод зэвсэгт бүлэглэлүүдийн үйлдсэн зөрчил, мөргөлдөөний эсрэг авч буй даян дэлхийн арга хэмжээ ичгүүртэй хийгээд үр дүнгүй байна. Иргэд харгис халдлага, дарамт шахалт, хямралд нэрвэгдээд байхад олон улсын хамтын нийгэмлэг анхаарал хандуулахгүй байна” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Салил Шетти дээрх тайланд бичжээ.
Монгол улсад цагдан саатуулах газарт эрүүдэн шүүх болон зүй бус харьцаа өргөн тархаж, албадан нүүлгэлт үргэлжилсээр, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, жендэрт суурилсан алагчлал байсаар.
Мөргөлдөөний эсрэг авч буй олон улсын арга хэмжээг үндсээр нь өөрчлөхгүй бол хүмүүнлэгийн хямрал, зэвсэгт бүлэглэлүүдийн үйлдэж буй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн эсрэг хийж буй халдлагуудад энгийн иргэд олноор өртөх эрсдэлтэй байгааг Эмнести Интернэшнлээс анхаарууллаа.
Эмнести Интернэшнл дэлхий даяарх хүний эрхийн төлөв байдалд хийсэн үнэлгээндээ үндэслэн дэлхийн удирдагчдыг Засгийн газар, зэвсэгт бүлэглэлүүдээс явуулж байгаа хэрцгий хүчирхийллээс иргэдийг хамгаалах, мөргөлдөөний өөрчлөгдөж буй байдалтай тэмцэх арга хэмжээ яаралтай авахыг шаарджээ.
Улам бүр төрхөө өөрчилж буй мөргөлдөөнийг олон улсын нийгэмлэгүүд зохицуулж чадахгүй байгаагийн эмгэнэлт үр дагавар нь дүрвэгсэд гэнэ. Олон сая, тэр дундаа Сирийн 4 сая дүрвэгч хүчирхийлэл, хавчлагад нэрвэгдсээр байгаа юм байна.
Өнгөрсөн онд хамгийн багадаа 35 оронд буюу 5 улс тутмын нэгд нь зэвсэгт бүлэглэлүүд хүчирхийлэл үйлдсэнийг Эмнести Интернэшнл тогтоожээ. 2014 онд цуст дэглэм бүхий улс орнууд руу зэвсгийг олноор нийлүүлснээс үүдэж зэвсэгт бүлэглэлүүд, засгийн газрууд аймшигт халдлага үйлдэн, олон мянган хүний амийг хөнөөсөн юм. Иймд Эмнести Интернэшнл болон бусад байгууллагуудын олон жилийн кампанит ажлын үр дүнд өнгөрсөн жил хүчин төгөлдөр болсон Зэвсгийн Худалдааны Гэрээнд нэгдэж, соёрхон батлахыг дэлхийн бүх улс орнуудад уриалж байна.
Аюулгүй байдалд заналхийлэхийн эсрэг авч буй Засгийн газруудын хариу арга хэмжээ хүчирхийллийг дэвэргэхгүй, хүний суурь эрхийг уландаа гишгэхгүй байхыг Эмнести Интернэшнл уриаллаа.
Тайланд 2014 онд хичнээн засгийн газар аюулгүй байдлын төлөө нэрийн дор дарангуйллын болон хахир арга хэрэглэснийг дэлгэрэнгүй тусгасан байна.
Дэлхийн II дайны үеийнх шиг аймшигт явдлыг дахин үзэхгүй байхыг баталгаажуулахын тулд 70 жилийн өмнө НҮБ-ыг байгуулсан. Үлэмж их дүрвэгсдийн хямрал, олныг хамарсан хүчирхийллийг бид харж байна. Өдгөө ч үр дүнтэй шийдлүүд олж чадахгүй байна. Дэлхийн удирдагчид яаралтай арга хэмжээ авахгүй бол ирэх жил ч хүний эрхийн төлөв байдал тун баргар байна.
Харин манай улсын талаар дээрх тайланд ингэж бичжээ.
Монгол улсад цагдан саатуулах газарт эрүүдэн шүүх болон зүй бус харьцаа өргөн тархаж, албадан нүүлгэлт үргэлжилсээр, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, жендэрт суурилсан алагчлал байсаар. Мөн “Non-refoulement” зарчмыг зөрчин, орогнол эрэгчдийг хүний эрхийн ноцтой зөрчилд өртөх эрсдэлтэй улсад албадан буцаасан гэсэн байна.