СӨҮЛ. /Yonhap/. Гуравдугаар сарын дундуур Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын талаар хэлэлцээ хийхийг Умард Солонгост хандан Өмнөд Солонгос өнөөдөр санал болголоо. Коммунист хөрш нь тус цогцолборын ажилчдын цалинг таван хувиар нэмэх шийдвэрийг дангаар гаргаснаас гурав хоногийн дараа Өмнөд Солонгос ийм санал дэвшүүллээ.
Хоёр Солонгосын хилээс холгүй байдаг тус хамтарсан үйлдвэрийг хөгжүүлэх хүчин чармайлтад саад болж байна гэж Пхеньяныг Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам буруушаасан юм.
2004 онд байгуулагдсан тус бүсэд Өмнөд Солонгосын голдуу жижиг, дунд үйдвэрлэл эрхэлдэг 120 орчим компани байдаг. Эдгээрт Умард Солонгосын 53 мянга гаруй иргэн ажилладаг билээ.
“Хэрвээ Умард Солонгос Кэсоны аж үйлдвэрийн цогцолборыг хөгжүүлэх хүсэлтэй байгаа бол дангаар шийдвэр гаргахаа болих хэрэгтэй” гэж тус яамны төлөөлөгч хэллээ.
Ажилчдын хамгийн доод цалинг ирэх сараас эхлэн 5.18 хувиар нэмэн 74 доллар болгох хэрэгтэй гэж Өмнөд Солонгосын талд мягмар гарагт Умард Солонгос мэдэгдсэн юм.
Г.Доржханд