КИЕВ. /Sputnik/. Украины “мэдээллийн цэргүүд” ажиллагаанд эхний өдөрт 35 000 хүн нэгдсэн байна гэж Украины Мэдээллийн бодлого яамны сайд Юрий Стець мэдэгдэв.
Украины зүгээс худал мэдээлэл цацдаг гэж үзэж буй гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийг хаах нь “Мэдээллийн цэргүүд” ажиллагааны зорилго ажээ.
Хэчнээн мэдээллийн цэрэг байгааг би хэлмээргүй байна, гэхдээ эхний өдрийн байдлаар 35 мянган хүн үүнд бүртгүүлсэн гэж Юрий Стець мэдэгдсэн байна.
Цахим хуудсаар бүртгэж буй “мэдээллийн цэргүүд” ажиллагааг хэдэн өдрийн өмнө эхлүүлсэн байна. Мэдээллийн цэргүүд нь Украины зүүн нутагт Засгийн газраас явуулсан цэргийн ажиллагааны талаарх мэдээлэлд тайлбар хийх үүрэгтэй аж.
Украин улс Мэдээллийн бодлогын яамаа 2014 оны 12 сард нээжээ. Украины талаарх нэг талыг баримталсан мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх нь уг яамны гол зорилго гэж тус улсын Ерөнхийлөгч Порошенко мэдэгджээ.
Д.Нямтулга