Зэсийн нийт хэрэглээний 40 гаруй хувь ногддог БНХАУ-ын аж үйлдвэрлэл сүүлийн таван сарынхаа дээд хэмжээнд хүрсэн талаарх мэдээлэл цацагдсаны дараа уг таваарын үнэ дээшиллээ. Евро бүсийн үйлдвэрлэл өссөн, Японы эдийн засгийн үзүүлэлт ч зэсийн ханшид эергээр нөлөөлж буй аж.
Улмаар зэсийн үнэ өнгөрсөн сарын 13-наас хойших хамгийн дээд түвшиндээ хүрчээ. Бас хамгийн том үйлдвэрлэгч Чилид ган тохиолдсоноос үүдэн нийлүүлэлт нь багасаж магадгүй байгаа нь суурь металлын ханшийг ойрын хугацаанд өсгөх магадлалтайг mining. com мэдээлэв. Түүнчлэн хоёр дахь том хэрэглэгч АНУ-ын эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Өчигдөр зэсийн үнэ 1.5 хувиар дээшилж, тонн нь 5805 “ногоон”-той тэнцлээ. Мөн Шанхайн биржид ирэх долдугаар сард худалдан авах зэсийн ханш 0.5 хувиар нэмэгдэн, тонн нь 46.660 юань (7478 ам.доллар)-тай дүйв.