Удахгүй эмэгтэйчүүдийн баяр буюу бүтэн нэрээрээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болно. Бид олон жилийн өмнөөс энэ баярыг өргөн тэмдэглэж, улс даяараа амардаг. Харин энэ жил баярын уур амьсгал өмнөх жилүүдээс огт өөр байхаар байна.
Учир нь дөрөвхөн настай охин төрсөн эцэгтээ зодуулан амиа алдсан харуусалтай хэрэг нийслэлд гарлаа. Энэ хэрэг хүн бүрийг ялангуяа эхчүүд, эмэгтэйчүүдийг илүүтэй цочирдуулсан юм.
Өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй, бага насны хүүхдийг төрсөн аав нь хэрцгийгээр хөнөөсөнд олон хүн итгэж ядна. Зарим нь аавыг нь, зарим нь хойд эхийг нь, бас нөгөө хэсэг нь төрсөн эхийг нь хаана, юу хийж явсан юм гэцгээн буруутгаж, үзэн ядаж, хүн бүр дор бүрнээ бухимдаж байна. Гэмт хэрэгтнүүдэд жигшсэн зарим иргэд цаазын ялыг эргүүлэн сэргээхийг уриалан, дээрх хэрэгт Ерөнхийлөгчийг ч хамаатуулж байна. Мөн охины уйлахыг сонссон хөршүүд нь цагдаа, түргэн тусламж дуудаагүй учир хам хэрэгтнүүдэрээ дуудагдаж байна.
Ямартаа ч энэ хэргийн улмаас иргэд эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэлд анхаарал хандуулж, дахин аймшигт хэрэг гаргахгүй байхын төлөө олон нийтийг уриалж эхэлжээ. Өнөөдөр Чингисийн талбай болон Бурхантай хөшөөний дэргэд хөөрхий охины төлөө зул өргөсөн бол орон нутагт ч энэ аян өрнөлөө.
Чингисийн талбайд 1000 орчим хүн цугласан юм. Тэдний асаасан зулын гэрэл талийгч охины замыг улам тод гэрэлтүүлэх болтугай.
Гэрэл зургуудыг Б.Бямба-Очир