ГАВАНА. /ITAR-TASS/. “Олон улсын терроризмыг ивээн тэтгэгч орнуудын тооноос” Куба улсыг хасахыг тус улсын эрх баригчид АНУ-аас шаардаж байна.
Энэ нь хоёр орны дипломат харилцааг сэргээж, Куба болон Америкийн нийслэлд Элчин сайдын яамдаа харилцан нээх асуудлыг шийдэхэд зайлшгүй чухал юм гэж Гаванагийн эрх баригчид үзэж байна. Энэ тухай Кубын төлөөлөгчдийн АНУ-тай хийсэн хэлэлцээний дараа баасан гарагт болсон хэвлэлийн бага хурлын мэдээлэлд дурджээ.
Дөрөвдүгээр сарын 10-11-нд болох Америк тивийн дээд хэмжээний уулзалтаас өмнө Гавана болон Вашингтонд хоёр орны Элчин сайдын яамдын үйл ажиллагааг сэргээх хүсэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама урьд нь мэдэгдсэн билээ.
Америкийн нийслэлд болсон хэлэлцээнд улсаа төлөөлж оролцсон Кубын Гадаад хэргийн сайд Хосефина Видаль мөн яриа хэлцээгээ цаашид үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Энэ удаагийн хэлцээ нь хоёр орны хооронд өндөр түвшинд хийсэн хоёр дахь удаагийн уулзалт болж байна.
Д.Жаргал