“Дүнжингарав 2015” хаврын төвийн бүсийн хурдан морины уралдаан өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд болох байсан ч цаг агаарын улмаас хойшилж өнөөдөр боллоо.
Хүй долоон худагийн Цагаан хөтөл дэнжид уралдаанд оролцохоор 21 аймгаас 300 гаруй уяачид ирсэн байлаа. Өнөөдөр -18 хэмийн хүйтэн байсан ч наадмыг үзэж сонирхохоор ирэх хүмүүсийн цуваа тасралтгүй үргэлжилж байв.

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачлан Монголын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг тус уралдаанд азарга, соёолон, их нас, эрлийз дээд насны 600 гаруй морь уралдахаар бүртгүүлжээ.

Уралдаан эрлийз дээд насаар эхэлсэн бөгөөд 74 алтан туурт тоосоо өргөж 09.30 цагийн орчим барианд орсон.
Энэ жилийн эрлийз дээд насны түрүү магнайгаар Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Монгол Улсын Манлай уяач Н.Даш-Өлзийн зээрд азарга түрүүлж, аман хүзүүнд Орхон аймгийн уяач н.Бямбажаргалын хээр үрээ хурдаллаа. Айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын Аймгийн алдарт уяач н.Барсүрэнгийн хээр азарга, айргийн дөрөвт Булган аймгийн Баяннуур сумын ААУ Ч.Содномын хар үрээ хурдалсан бол айргийн тавд Монгол Улсын манлай уяач П.Мэндбаярын хонгор, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Д.Жамъянгийн халиун барианы зурхайд зэрэг орж ирлээ.

Энэ жилийн уралдаан эрлийз, монгол морьдыг тус тусад нь оролцуулж байгаагаараа онцлог гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан юм.
Эрлийз дээд насны морьдын дараа азарганы уралдаан боллоо. Энэ насанд 148 азарга уралдсанаас Монгол Улсын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн зээрд азарга түрүү магнайд хурдаллаа. Харин аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Аймгийн алдарч уяач Т.Болдбаатарын халиун азарга хурдалж, айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ААУ Х.Түмэнбаярын хонгор азарга, айргийн дөрөвт Орхон аймгийн МУАУ Д.Дэлгэрбаярын хонгор азарга, айргийн тавд Орхон аймгийн уяач Г.Баярцогтын хүрэн азарга тус тус хурдалсан юм.

Азарганы уралдаанд гурван хүүхэд мориноосоо унасан ч гэмтэл аваагүй гэдгийг Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын Гэр бүл хүүхэд хамгааллын хэлтсийн дарга С.Байгальмаа хэлсэн.
Азарга насны уралдааны дараа “Дүнжингарав 2015” уралдааны нээлтийн ажиллагаа болж, алдарт уяачдын ээжүүд, эхнэрүүд өнөөдрийн уралдаанд оролцож буй хүүхдүүдэд амжилт хүсч, сүүн цацал өргөлөө.

Уралдааны аюулгүй байдлыг хангахаар 300 гаруй цагдаагийн албан хаагч, Нийслэлийн хүүхдийн төлөө газрын арван ажилтан хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна.
Яг одоо Соёолон насны морьдын уралдаан болж байна.