Борис Немцовийн үхэл ОХУ болон дэлхийн хэвлэл мэдээллийн гол сэдэв болж байна. Оросын сөрөг хүчний удирдагч Борис Немцов хоёдугаар сарын 27-ний орой Москва хотын төвд буудуулж амиа алдсан.
Тодруулбал 27-ний орой тэрбээр 23 настай, загвар өмсөгч Украин бүсгүй Анна Дурицкаятай уулзан ГУМ-ийн ресторануудын нэгэнд хоол иджээ. Хоолны дараа тэд алхахаар шийдэж Кремлиэс холгүй байрлах Большой Москворецкийн гүүрэн дээр явж байх үед машинтай үл таних этгээдүүд араас нь зургаан удаа буудсанаас дөрвөн сум нуруун тус газар онож, Немцов газар дээрээ амиа алдсан юм. Харин түүнтэй хамт явж байсан Украин бүсгүй гэмтэж, шархдаагүй ч шоконд орсны улмаас болсон явдлын талаар юу ч санахгүй байгаа аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч энэ хэргийг Оросын улс төр, дотоод байдалд тогтворгүй байдал үүсгэх гэсэн захиалгат аллага хэмээн мэдэгдэж, энэ хэргийг мөрдөх шалгах тусгай комисс гаргав. Путины өгсөн үүргийн дагуу байгуулсан мөрдөн шалгах комиссын бүрэлдэхүүнд хууль сахиулах байгууллагуудын хамгийн шилдэг ажилтнуудыг оруулжээ.
Халдлага болсон орой Москва хотод орсон нойтон цас, бороо гэмт этгээдүүдийн ул мөрийг балласан байна.
Халдлага болсон газар ойрхон явж байсан гэрчүүдийн мэдүүлэг зөрж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Тухайлбал гэрчүүдийн зарим нь Немцов танилтайгаа алхаад явж байх үеэр 2-4 хүн суусан цагаан машинаас гал нээсэн. Үүний дараа гэмт этгээдүүд зугтсан гэж мэдээлэв. Харин нөгөө нэг хэсэг нь машин цагаанаас өөр өнгөтэй, дугааргүй байсан гэжээ.
Энэ хэрэг Оросын улс төр, дотоод байдалд тогтворгүй байдал үүсгэх гэсэн захиалгат аллага.
Энэ хэргийг мөрдөж буй цагдаа нар алуурчин Немцовийг араас нь дагаж явсан бөгөөд гүүрэн дээр даалгавраа гүйцэтгэсний дараа түүнийг хүлээж байсан машин руу суусан байж магадгүй гэсэн хувилбарыг дэвшүүлээд байгаа юм.
Гэрчийг амьд үлдээхээс айхгүй байна гэдэг нь тус халдлага захиалгат байсан бөгөөд түүнийг мэргэжилтнүүд гүйцэтгэсний илрэл гэж шинжээчид үзэж байна. Тэдний зорилго нь зөвхөн Борис Немцов байсан юм.
Түүнчлэн хэргийн газар олдсон зургаан сум зургаан өөр газар үйлдвэрлэгдсэн нь тогтоогджээ. Түүнчлэн гэмт этгээдүүд мөрөө баллахын тулд хоёр өөр буу ашигласан байж магадгүй аж.
Халдлагыг исламын хэт даврагчид хийсэн байж магадгүй гэсэн хувилбар байгаа юм. Учир нь Немцов Парисын долоо хоног тутмын “Чарли Эбдо” шог сэтгүүлд гарсан халдлагыг буруутган, удаа дараа мэдэгдэл хийсэн тул түүнийг заналхийлсэн захидал, дуудлагууд их ирдэг байжээ.
Борис Немцов нь “Солидарность” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчид болон удирдагчдын нэг, “РПР-ПАРНАС” улс төрийн намыг хамтран даргалагч, Оросын сөрөг хүчний зохицуулах зөвлөлийн гишүүн байсан юм. Тэрбээр 55 настай байжээ.