Өнгөрч буй энэ долоо хоногт монгол хүн бүрийг “Арай ч үгүй байлгүй дээ” хэмээн дуу алдуулсан хэрэг гарлаа. Төрсөн эцэг нь дөрөвхөн настай охиноо санаатай шахуу хөнөөчихлөө. Энэ хэргийн улмаас иргэд эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэлд анхаарал хандуулж, дахин аймшигт хэрэг гаргахгүй байхын төлөө нэгдэн, олон нийтийг уриалж эхэлжээ. Өчигдөр Чингисийн талбай болон Бурхантай хөшөөний дэргэд хөөрхий охины төлөө зул өргөсөн бол орон нутагт ч энэ аян өрнөлөө.
Доорх зураг дээр дарж, дэлгэрэнгүйтэй танилцана уу.
Хамгийн анхны киногоороо Оскарын шагнал хүртсэн, Францын найруулагч Жан Жак Анно амьтдын талаар кино бүтээж байсан туршлагатай. Тэрээр энэ удаад Хятадын алдарт зохиолч Жан Руны “Чонон сүлд” романаас сэдэвлэн кино бүтээжээ. Эх зохиол нь хэдийнэ дэлхий нийтэд уншигчдын талархлыг хүлээсэн тул “Чонон сүлд” киног ирэх жилийн Оскарын гадаад хэлний төрөлд шагнал гардана хэмээн таамаглал дэвшүүлж байна.
УИХ намрын чуулганаа хаасан тул Төрийн ордон нам гүм байна. Харин АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг байцаалт өг хэмээн дууджээ. Үүнийг тус намынхан хууль зөрчсөн үйлдэл хэмээн эсэргүүцэж хүлээн авлаа.
“Ноён уул”-ын маргаан үргэлжилсээр. Өнгөрсөн пүрэв гарагт Төрийн ордонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үүрэг даалгавар болгосны дагуу “Ноён” уулыг тойрсон асуудлаар хэлэлцүүлэг боллоо. Уул уурхайн яам, иргэний хөдөлгөөн, орон нутгийн төлөөлөл оролцсон ч талууд хэл амаа олж чадаагүй тул манай сэтгүүлч “Ноён” уулыг бултаараа хэлэлцээд ч барсангүй” хэмээн дүгнэжээ.
Монголчууд бид бас нэг авьяастнаа алдлаа. Монголын хошин урлагийг үндэслэгчдийн нэг, авьяаслаг жүжигчин, Монголын соёлын тэргүүний ажилтан Цэвэгсүрэнгийн Батхуяг буюу Амбий хүнд өвчний улмаас таалал төгссөн байна.
Бид уншигч та бүхнийг даваа гараг бүрийн өглөө Gogo Café булангийн зочинтой уулзуулан, халуун улаан яриа өрнүүлснээ хүргэдэг. Өнгөрч буй энэ долоо хоногт УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ бидний зочин байв. Түүний ярилцлагыг эндээс уншина уу.