2011 онд дахин ашиглах боломжтой Шаттл хөлгийг ашиглахаа болисноос хойш анх удаа НАСА хүн тээвэрлэх боломжтой хөлөг нисгэхээр төлөвлөж байна. Тэд 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр бяцхан шаттл хөлгөө хөөргөх аж.
Сирра Невада Корпораци алдарт Шаттл хөлгийг орлох бүтээлийг дараа жил Флоридагаас хөөргөх юм. "Мөрөөдлийн араас" нэрт далавчит хөлгийг Флорида дахь Кеннедигийн Сансарын төвөөс хөөргөх бөгөөд Атлас 5 пуужингаар задгай сансарт гаргана.
НАСА-гийн алдарт бүтээлээс хамаагүй жижиг хэдий ч "Мөрөөдлийн араас" хөлөг долоон хүн тээвэрлэх багтаамжтай. Түүнчлэн хүнгүй нислэг үйлдэх ч боломжтой юм. Дахин ашиглах боломжтой энэ хөлөг задгай сансарт 24 орчим цаг ниссэний эцэст АНУ-ын баруун эрэгт газардана.
Бүх зүйл амжилттай болвол 2017 он гэхэд анхны хүнтэй даалгавараа гүйцэтгэх аж. Энэхүү хөлөг өмнө нь Шаттл хөлөг газардаж байсан Кеннедигийн газардах буудалд бууж тэр буудлын үйл ажиллагааг дахин сэргээнэ.
2011 онд Шаттл хөлгийг ашиглахаа болисноос хойш НАСА ОХУ-ын Союз капсулаар нисгэгчдээ олон улсын сансарын станцад хүргэж байгаа юм. Союз хөлгийн суудал тус бүрт Америкчууд татвар төлөгчдийн халааснаас 60 сая америк доллар зарцуулдаг гэнэ. Харин өөрсдийн хөлөгтэй болсоноор энэ зардал хамаагүй багасах юм.