Өнөөдөр шөнө “Samsung Unpacked 2015” болж компани “Galaxy S6” болон өөр бусад шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах бол маргаашаас Барселонд эхлэх “Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга” дээр “HTC” шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах юм.
Samsung өнгөрсөн намар танилцуулсан “Note Edge”-ийн арай жижигхэн хувилбарыг танилцуулж болох юм
Хэдийгээр эдгээр шинэ утаснууд олон нийтийн нүдийг хужирлахад хэдхэн цаг үлдээд байгаа ч компаниуд эдгээрийгээ сайн нууж чадаагүй байж болох юм. Business Insider-ийн анх нийтэлсэн зургийн тайлбарт “Металл гадаргуутай” гэж тодорхойлсон байсан бол T-Mobile хоёр өөр загвар гарах бөгөөд нэг нь нумарсан дэлгэцтэй гэжээ.
Үүнээс үзэхэд Samsung өнгөрсөн намар танилцуулсан “Note Edge”-ийн арай жижигхэн хувилбарыг танилцуулж болох юм. Түүнчлэн өчигдөр компани өөрсдөө интернетэд байршуулсан бичлэг дээр шинэ утсаа “Металл гадаргуутай” гэж хэлэх шиг.
Хэдийгээр хамгийн шилдэг бүтээгдэхүүнүүдээ үргэлж хуванцар гадаргуутай худалдаанд гаргаж байсан ч Xiaomi мэтийн хямд үнэтэй ч гэсэн металл гадаргуутай утас үйлдвэрлэгчдийн нөлөөнөөс болж ийнхүү өөр “хувцас”-тай утас бүтээж байгаа гэж шинжээчид үзэж байна.
Хэдийгээр HTC шинэ утасныхаа тухай ямар ч тайлбар хийгээгүй боловч өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа “тэдний дараагийн бүтээгдэхүүн энэ байна” гэх гарчигтай мэдээ интернетэд тавигджээ.
Магадгүй энэ мэт зургуудаас харахад HTC өмнөх загвартайгаа дэндүү ижилхэн утас бүтээсэн байж болох ч хүчин чадлаар хамаагүй илүү байх биз ээ.