ОХУ-ын сөрөг хүчний удирдагч байсан Борис Немцовийн үхэлтэй холбоотой мэдээлэл өгсөн хүн гурван сая рублийн шагнал өгнө Оросын мөрдөн байцаах хорооноос мэдээллээ.
Энэ талаар "Борис Немцовийн хэргийн алуурчин эсвэл сэжигтэн этгээдийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 3 сая рублийн шагнал төлнө" хэмээн албаны ёсны сайтад бичжээ.
Сануулахад Борис Немцов хоёдугаар сарын 27-ны орой Москва хотын төвд буудуулж амиа алдсан. Тэрбээр тэр орой 23 настай, загвар өмсөгч Украин бүсгүй Анна Дурицкаятай уулзан ГУМ-ийн ресторануудын нэгэнд хоол иджээ. Хоолны дараа тэд алхахаар шийдэж Кремлиэс холгүй байрлах Большой Москворецкийн гүүрэн дээр явж байх үед машинтай үл таних этгээдүүд араас нь зургаан удаа буудсанаас дөрвөн сум нуруун тус газар онож, Немцов газар дээрээ амиа алдсан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч энэ хэргийг Оросын улс төр, дотоод байдалд тогтворгүй байдал үүсгэх гэсэн захиалгат аллага хэмээн мэдэгдэж, энэ хэргийг мөрдөх шалгах тусгай комисс гаргав.
Путины өгсөн үүргийн дагуу байгуулсан мөрдөн шалгах комиссын бүрэлдэхүүнд хууль сахиулах байгууллагуудын хамгийн шилдэг ажилтнуудыг оруулжээ.
Эх сурвалж: РИА Новости