-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-
Өнгөрсөн шөнө Samsung компани “Unpacked 2015”-ыг зохион байгуулж Galaxy цувралын хамгийн сүүлийн үеийн загваруудаа танилцууллаа. Тэд хоёр утас танилцуулсан бөгөөд дөрөвдүгээр сарын 10-ны өдөр худалдаанд гарах энэ утаснууд харин чамгүй үнэтэй байх аж.
Албаныхны мэдээллээр Европт худалдаанд гарах шинэ үеийн Galaxy утаснуудаас 32GB багтаамжтай S6 хамгийн хямд буюу 699 еврогоос эхэлж 128GB багтаамжтай нь 899 еврогоор худалдаанд гарах юм байна.
Харин тун өвөрмөц дэлгэцтэй S6 Edge загвар нь 849 еврогоос эхэлж 1049 еврогийн үнэтэй худалдаанд гарах аж. Гэхдээ ямар ч гэрээ хийлгүйгээр худалдан авах үнэ нь ийм байгаа бол Нэгдсэн улсын үүрэн телефоны компаниуд хэрэглэгчдэд хоёр жилийн гэрээтэй ойролцоогоор 199 ам. долларын сонголт үлдээх болов уу.
Харин S6 Edge загвар 299 ам. доллароос эхэлж магадгүй. Металл гадаргуутай, Gorilla Glass 4, дээрээс нь өнөөдөр зах зээл дээр огт байхгүй сонин дэлгэцтэй учир edge загвар үнэтэй байх нь аргагүй хэрэг гэдэгтэй та санал нийлэх үү?