Хэсэгтээ намжаад байсан баривчилгаа, байцаалт гаарч өглөө. “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг баривчилсан. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг дахин байцааж эхэлсэн.
Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл янз бүрийн эх сурвалжаар дамжин тархав. АТГ-ынхан албан ёсны тайлбараа өгөөгүй ч эх сурвалжууд “Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн” гэж мэдээлсээр байна.
Түүнийг бондуудын хөрөнгөтэй холбогдуулан буюу “Орон сууцны найман хувийн зээл”, “Нүүрс”, “888 төсөл”, “Аймгуудыг нийслэлтэй холбосон авто зам”, “Бумбардай” хүүхдийн цуврал ном, “Гудамж” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх үед албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан байж болзошгүй гэж АТГ-ын мөрдөн байцаагчид үзэж байгаа гэх мэдээлэл байна.
Үүнээс гадна Н.Алтанхуягийг хоёрдугаар сарын 5-ны өдөр “Нүүрс” хөтөлбөрийн асуудлаар шалгагдаж буй Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн хэрэгтэй холбогдуулан гэрчийн мэдүүлэг авсан гэх мэдээллийг АТГ-ын эх сурвалж хэллээ.