Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд орон нутгийн цагаар 23.15 цагийн үед ОХУ-ын улс төрч, төрийн зүтгэлтэн Борис Немцов гэмт этгээдүүдийн гарт амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл Москва болон Оросын бусад хотуудад Немцовийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн, эмгэнэлийн арга хэмжээ боллоо.
Зөвхөн Москва хотод зохион байгуулагдсан арга хэмжээнд л гэхэд 21 мянган хүн оролцсон хэмээн албаны хүмүүс мэдээллээ.

1990 онд улс төрийн карьераа эхэлсэн тэрбээр 1991 онд ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд түүний бие төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
Ельцин сонгуульд ялалт байгуулсаныхаа дараа Немцовийг Нижегород хотын захирагчаар томилсон юм. 1995 оны арванхоёрдугаар сард Немцов сонгогчдын 58.37 хувийн санал авч мужийн захирагчаар улиран сонгогдсон юм.
Тухайн үед тэрбээр Оросын нөлөө бүхий улс төрчдийн нэг байсан бөгөөд түүнийг Ельциний залгамжлагч гэж болно гэж олон хүмүүс таамаглаж байсан ч 1998 оны эдийн засгийн хямралын үеэр улс төрөөс хөндийрсөн юм.
Тэрбээр Путины улс төрийн бодлогын эсрэг тууштай тэмцэгч гэдгээрээ бас алдартай. Үүнийхээ төлөө хэд хэдэн удаа баривчилагдаж ч байжээ.
Өнгөрсөн оноос эхэлсэн Украины хямралыг өдөөгч нь Путин хэмээн тэрбээр удаа дараа мэдэгдэж байсан юм.
Дашрамд хэлэхэд Борис Немцовийг энэ сарын 3-нд буюу маргааш Москва хот дахь Троекуровын оршуулгын газар нутаглуулах аж.