Хууль сахиулахын их сургууль нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-тай хамтран хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэй албан хаагчдад зориулсан сургалт явуулж байна.
“Хилийн аюулгүй байдал ба менежмент” сэдэвт сургалтыг 2015 оны энэ сарын 2-7-нд Хууль сахиулахын их сургуульд зохион байгуулж байна.
- Нээлттэй ба аюулгүй хил,
- Хилийн аюулгүй байдал ба менежментийн системд нөлөөлж буй хүчин зүйлс,
- Авлигатай тэмцэх ба ил тод байдлыг хангах,
- Хилийн шалган нэвтрүүлэх боомтын гаалийн хяналт,
- Хилийн аюулгүй байдал ба менежмент,
- Цагаачид ба дүрвэгсэд,
Хилийн шалган нэвтрүүлэх боомтын хяналт ба эрсдлийн менежментийн зөв оновчтой сонголт зэрэг сэдвүүд сургалтын хөтөлбөрт багтжээ.
Сургалтад УИХ-ын гишүүн М.Батчимэг, Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нар болон ХХЕГ, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Чингис Хаан Олон Улсын Нисэх Онгоцны Буудал, Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний тагнуулын академи, Онцгой байдлын ерөнхий газар болон АНУ, Чех Улсаас Монголд Улсад суугаа элчин сайдууд, оролцоно.