-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-
Испанийн Барселон хотноо зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга” дээр Samsung компани шинэ утастай нь хослон ажиллах хөгжүүлэгч нарт зориулсан “Gear VR” төхөөрөмжөө танилцууллаа.
Facebook-ийн өмч виртуал бодит байдлыг хөгжүүлэгч Oculus-ын тусламжтай бүтээсэн гар утсанд суурилдаг “Gear VR” төхөөрөмжийн шинэ загвар 199 ам. долларын үнэтэй худалдаанд гарах аж.
Хамгийн гол нь шинэхэн танилцуулсан Samsung Galaxy S6, S6 Edge загваруудыг дэмждэг бөгөөд эдгээр утаснуудын дэлгэцийн нягтрал 2560 х 1440 учир хэрэглэгч бүрэн HD дүрслэлийг харах боломжтой юм.
Ихэнх VR хөгжүүлэгчид ирээдүйн компьютер тоглоомын зах зээлийг сонирхож байгаа бол Samsung үүнийгээ кино үзэхэд ашиглахыг илүүд үзэж байна. Түүнчлэн хэрэглэгчдийн гар дээр хүргэхээс өмнө хөгжүүлэгч нараар аппликейшн болон контент бүтээлгэхийг хүсэж байгаа.