Канон брэнд гэрэл зураг сонирхогч Н.Гансүхтэй хамтран монголын шилдэг 12 гэрэл зурагчид болон Canon Mongolia уралдааны шилдэгт шалгарч байсан 12 гэрэл зурагчдын бүтээлээр “Гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн 2015”-ыг 3 дугаар сарын 9-өөс 13-ны өдрүүдэд The Grand Art Exclusive Gallery (хуучнаар Туул рестораны баруун талд)-д зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн хамтарсан үзэсгэлэн нь зөвхөн гэрэл зураг үзэхээс гадна тухайн зургийг дарсан зурагчинтай уулзаж, уран бүтээлийн яриа өрнүүлэх боломжтой ба гэрэл зургийн хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн, нөхөрсөг уулзалт хийхээр зохион байгуулагчид нь төлөвлөжээ. Мөн гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах жишгийн дагуу үзэсгэлэнд орсон бүтээлүүдийг нэгтгэн гэрэл зургийн каталог гаргасан байна.
Дашрамд дурдахад, Canon брэндийн монгол дахь албан ёсны хуудас www.facebook.com/CanonMGL нь 2014 оны 7 дугаар сараас эхлэн Canon Mongolia уралдааныг сэдэв сэдвийн хүрээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 13 удаагийн уралдаан зохион байгуулжээ. Үүнд нийт 737 зурагчин 2764 зургаа ирүүлсэн бөгөөд 40 зураг шилдгээр шалгарч шагнал хүртэн, 390 зураг Канон дэлгүүрийн үзэсгэлэнгийн буланд нийтлэгдсэн байна.