Теслагийн бүтээсэн Model S тун өвөрмөц хэдий ч одоохондоо сул тал ихтэй. Жишээ нь та шатахууны саваа дүүргэдэгтэй адил хурдан цэнэглэж чадахгүй, 248 км/цагаас дээш хурдалж чадахгүй. Нэмж хэлэхэд усан доогуур явдаг шумбагч болж чадахгүй.
“Бодит амьдрал дээрх-Iron Man” гэгддэг энэ эрхэм “Жеймс Бонд” цувралын үнэнч шүтэн бишрэгч аж
Гэхдээ л энэ зууны агуу сэтгэгчдийн нэг Элон Маск энэ машины үндсэн систем дотор бяцхан тоглоом нуужээ. “Бодит амьдрал дээрх-Iron Man” гэгддэг энэ эрхэм “Жеймс Бонд” цувралын үнэнч шүтэн бишрэгч аж.
Ялангуяа 1977 онд дэлгэцнээ гарсан анги дээрх “Lotus Esprit” машинд бүр ч дуртай юм байна. Учир нь тэрээр 2013 онд болсон дуудлага худалдаанд дээрээс чамгүй мөнгө төлж кинонд гардаг загварыг худалдан авч байсан юм.
Model S-ийн 17 инчийн мэдрэгчтэй дэлгэц дээр харагдах бяцхан нууцыг та доорх бичлэгээс үзээрэй: Нууц үг нь “007” аж.
Сонирхуулахад энэ жил алдарт Жеймс Бонд 007 цувралын 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд арван нэгдүгээр сарын зургааны өдөр “Spectre” гэх анги нь нээлтээ хийнэ. Харин эцэст нь Тесла ийм тоглоом нуух болсон шалтгаан: