Хойд Солонгос ойрын зайн тусгалтай хоёр пуужинг Японы тэнгисийн эрэг рүү хөөргөсөн хэмээн БНСУ-ын Батлан хамгаалах яамны эх сурвалж мэдээлснийг РИА Новости дамжууллаа.
АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан жил бүрийн сургуулилт энэ сарын 2-нд буюу өнөөдөр эхэлж байгаа юм. Ойрын тусгалтай пуужин харвасан энэ үйлдэл нь Америкийн зэвсэгт хүчнийхэнтэй хамтран цэргийн сургуулилтыг эсэргүүцсэн эгдүүцэл аж.
Солонгосын хойг болон түүний эргэн тойронд цэргийн сургуулилт хийхээсээ татгалзахыг Өмнөд Солонгос болон АНУ-д эрх баригчдад хандан уриалсан билээ. Хэрэв тэдний уриалгыг хүлээж авбал хариуд нь Пеньян “Цөмийн туршилт явуулахаа түр зогсооно” гэж мэдэгдсэн юм.
Харин АНУ-ын Төрийн Департамент Умард Солонгосын энэ саналыг “нуугдмал аюул занал” гэж үзэж байгаагаа мэдэгдэн, цэргийн сургуулилтаас татзалгахгүй гэдгийг хэлсэн юм
Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар тус сургуулилт хоёр орны армийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх, байлдааны бэлэн байдлыг шалгах зорилготой юм.
Цэргийн сургуулилт хоёр үе шаттай явагдах бөгөө “Key Resolve” сургуулилт өнөөдөр эхэлж, энэ сарын дунд хүртэл үргэлжлэх бол “Foal Eagle” сургуулилт ирэх дөрөвдүгээр сарын сүүл хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: РИА Новости