-Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга 2015-аас шууд дамжуулж байна-
Хятадын технологийн аваргуудын нэг Huawei анхны ухаалаг цагаа танилцууллаа. Үнэнийг хэлэхэд өнөөдөр зах зээл дээр худалдаанд гарсан бусад ямар ч цагтай харьцуулахад энэ бүтээгдэхүүн илүү дээр аж.
Huawei энэ цагаа бүтээхийн тулд Швейцарын арвин туршлагатай компаниудаас зөвлөгөө авсан гэдгээ нуусангүй
Google-ийн Андроид Wear үйлдлийн системтэй бөгөөд ямар нэгэн дэвшилтэт технологи гэхээсээ илүүтэйгээр уламжлалт цагтай адил харагдаж байна. Харамсалтай нь компани ямар үнээр, хэзээ худалдаанд гаргахаа хэлсэнгүй.
Huawei энэ цагаа бүтээхийн тулд Швейцарын арвин туршлагатай компаниудаас зөвлөгөө авсан гэдгээ нуусангүй. 130 гаруй хэсгээс бүрдэх энэ цаг алтлаг, мөнгөлөг, хар гэсэн өнгөний сонголттой байх аж.
Түүнчлэн Moto 360, LG G Watch R зэрэгтэй адил дугуй дэлгэцтэй бөгөөд та бээлийтэй байсан ч гэсэн дэлгэц нь мэдэрнэ гэж компани мэдэгдлээ. Үүнээс гадна энэ цаг өөр дээрээ зүрхний хэмнэл, хөдөлгөөн мэдрэгч, алхаж байгаа, гүйж байгаа, унтаж байгаа, дугуй унаж байгаа гэдгийг таних хэмжигчтэй аж.
Ийм ч учраас таныг хэчнээн калори шатаасныг мэдэж, зүрхний хэмнэлийг тодорхойлж, хэд алхсан гэдгийг хэлж чадна. Хэдийгээр бодитоор харж чадаагүй ч гэсэн Moto 360-тай өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болжээ.