-Биржийн лангуу бараагаар дүүрэх үү-
Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн Үнэт цаасны төвлөрлийн судалгаанаас харвал төрийн мэдэл дэх үнэт цаасны тоо нийт хувьцааны 85 хувийг эзэлж байна.
Энэ нь дээрх төвд хадгалагдаж буй 300 орчим компанийн ердөө 30 гаруй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийнх юм. “Төр сайн менежер биш” гэх үгийг баталж, байнга алдагдал хүлээдэг төрийн өмчит компаниудыг хувьчлах нь тэдгээрийн засаглалд төдийгүй хөрөнгийн зах зээл, улсын эдийн засагт ч сайнаар нөлөөлөх талаар мэргэжилтнүүд сануулдаг.
Олон нийтэд хаалттай компаниудыг “задалж” (үнэт цаасны тоог нь нэмэгдүүлэн), Монголын хөрөнгийн биржийн лангуун дээрх бүтээгдэхүүний нэр төрөл өсөх гээд ач холбогдол ихтэй учраас тэр. Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банкны салбарт ногдож буй. Энэ нь санхүүгийн салбар олон тулгуурт бүтэц, тогтолцоотой болж чадаагүй, доголон бүтэцтэйг баталж буй хэрэг. Арилжааны банкууд иргэдэд өндөр хүү амлаж хадгаламж төвлөрүүлдэг. Тэд зээл олгохдоо үүнээс илүү хүүтэйгээр л өгнө.
Товчхондоо, арилжааны банкууд хөрөнгө оруулалтын, хөгжлийн, урт хугацааны зээл олгож чадахгүй байгаа юм. Иймээс ч банкнаас бусад салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг. Үүний тулд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүнүүд шаардлагатай байгаа. Тэгвэл Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагаад буй аж.
Үүнийг батлах нь хөрөнгийн зах зээлд эергээр нөлөөлөх нь дамжиггүй. Өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан 2016 он хүртэл хувьчлах төрийн өмчит аж ахуйн нэгжийн жагсаалтыг өөрчилсөн нь энэ аж. Тодруулбал, өмнөх жагсаалтад багтаагүй “ДЦС-4”, “ДЦС-3”, “ДЦС- 2”, “Дарханы дулааны цахилгаан станц” зэргийг багтааж, эдгээр төрийн өмчит компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргахаар тусгасан байна.
Ер нь хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит компаниудын дийлэнх нь эрчим хүч, харилцаа холбооны салбарынх бөгөөд нэмэлт хувьцаа гаргахаас гадна нээлттэй дуудлагын худалдаагаар борлуулах, нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлах аргыг ашиглахаар тусгасан байгаа юм.
Дэлхийн улс орнууд төрийн өмчит компаниудыг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр тараах, стратегийн хөрөнгө оруулагчдад хэсэгчлэн хувьчлах, хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьцааг нь арилжих зэрэг аргаар эзэмшлийг нь өөрчилдөг байна. 1990-ээд оноос Их Британи, Шинэ Зеланд, Франц, Мексик, Канад, Австрали, Польш, Унгар зэрэг улс төрийн өмчөө хувьчилжээ. Тэдгээрийн дийлэнх буюу 62 хувь нь хөрөнгийн биржээрээ дамжуулсан байдаг аж.
Ер нь биржээр дамжуулан хувьчлахыг олон улсад сонгодог арга хэмээн хүлээн зөвшөөрдөг байна. Тухайн компани нээлттэй, ил тод болж, үнэлгээ нь зөв тогтож, олон нийт эзэмших, нийгмийн баялаг тэгш хуваарилагдах нөхцөл бүрддэг учраас тэр. Мөн стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийг нээлттэй болгохдоо хувьчлалын хэмжээг зааж өгдөг байна. Тухайлбал, нэгж хувьцаа эзэмшигч болон гадаадын хөрөнгө оруулагч хэчнээн хувийг нь эзэмших вэ гэдгийг заадаг аж.
Манай улсын иргэд арилжааны банкуудад 7.7 их наяд төгрөгийн хадгаламжтай гэсэн тооцоо бий. Инфляц хоёр оронтой тоонд хүрчихээр иргэд хасах хүүтэйгээр мөнгөө хадгалуулж байгаа гэхэд буруудахгүй. Зарим үед -1 хувийн хүү рүү орох тохиолдол бий болохоор тэгж хэлсэн хэрэг. Харин хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүнүүд бий болбол хүмүүс илүүдэл хөрөнгөө оруулах нөхцөл бүрдэх юм. Ер нь аль нэг компанийн нийт гаргасан үнэт цаасны 10 орчим хувь нь хоёрдогч зах зээлд арилжигддаг гэсэн тооцоо бий аж. Тэр хэрээр зах зээлийн хөрвөх чадвар нэмэгдэнэ гэж баримжаалж болох юм байна.
Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит компаниудын хувьцааг арилжиж эхлэхэд бэлэн гэж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас арилжиж эхэлсэн Засгийн газрын үнэт цааснаас гадаадын найман орны 150 гаруй аж ахуйн нэгж, иргэн худалдан авсан дүн гарчээ. Тиймээс төрийн өмчит компаниудын хувьцааг худалдан авахаар гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх боломжтой хэмээн үзэж буй юм билээ.
-Төрийн өмчит компаниудыг хувьчлах, өөрчлөн байгуулах тухай УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон. Хэрэв энэ нь бодит ажил хэрэг болж, төрийн өмчийн компаниуд нэмэлт хувьцаа гаргах болбол хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ?
Хувийн хэвшил давамгайлсан бүтэц бий болгох зорилготой
Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатар:
-Өмч хувьчлалын эцсийн зорилго нь эдийн засаг дахь төрийн оролцоог дээд зэргээр бууруулах замаар хувийн хэвшил давамгайлсан бүтцийг бий болгох явдал гэж үздэг. Төрийн өмчийг хувьчлахдаа компанийн эдийн засагт эзэлж буй байр суурь, үйл ажиллагааны онцлогт тохируулан хувьчлалын уламжлалт арга, хэлбэрийн зэрэгцээ үнэт цаасыг дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд санал болгох, нэмэлт хувьцаа гаргах зэрэг аргыг түлхүү хэрэглэхээр “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-д тусгасан.
Нэмэлт хувьцаа гаргахаас гадна бусад хэлбэрийн талаар товч дурдъя. Бүх сонирхогчид чөлөөтэй оролцдог, үнийн саналаа биеэр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө байлцуулж ээлж дараалан өсгөн хэлж өрсөлддөг, хамгийн өндөр үнэ хэлсэн оролцогч нь ялагч болдог дуудлагийн худалдааг нээлттэй дуудлагийн худалдаа гэнэ. Тэгвэл тодорхой болзол хангасан төслийн уралдаан зарлаж, хооронд нь өрсөлдүүлэн сонгон шалгаруулах үндсэн дээр бүх сонирхогчийг чөлөөтэй оролцуулан өмч хувьчлахыг нээлттэй уралдаант шалгаруулалтын арга гэдэг. Тавьсан бүхий л болзол, шаардлагыг өрсөлдөгчдийн дундаас хамгийн сайн хангаж чадах хөрөнгө оруулагчийг тендерийн ялагчаар тодруулдаг.
Институциональ хөрөнгө оруулагчид орж ирнэ
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын Үнэт цаасны хяналтын хэлтсийн дарга Б.Долгорсүрэн:
-Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлийг өргөжүүлье гэсэн бодлого барьж байгаа. Иймээс “Санхүүгийн зах зээлийн 2020 он хүртэлх хугацааны шинэчлэл хөгжлийн хөтөлбөр” боловсруулсан. Зөвхөн банкнаас биш, дараагийн нэг том боломж болох үнэт цаасны зах зээлээс хөрөнгө босгох асуудал яригдах ёстой. Үүний хүрээнд төрийн өмчит компаниудыг хувьчлан, олон нийтэд нээлттэй болгохдоо хөрөнгийн биржээр дамжуулах асуудлыг ярьж байгаа.
Төрийн өмчит компаниудын хувьчлалыг дагаад тодорхой хэмжээний хөрөнгө орж ирнэ гэж харж байна. Үр дүнд нь хөрөнгийн зах зээл идэвхжинэ. Хувьцааг цөөн тоогоор биш их хэмжээгээр худалдан авах институциональ хөрөнгө оруулагчид үүнд оролцох болов уу. Аль нэг томоохон ДЦС-ын төрийн эзэмшлийн хувийг 70 хүртэл бууруулан нэмэлт хувьцаа гаргахад дор хаяж хэдэн тэрбум төгрөгийн үнэт цаас болох байх. Цахилгаан станц бол ТҮЦ, зүгээр нэг байшин биш. “ДЦС-4”-ийг өргөтгөхөд гэхэд хэдэн сая ам.доллар зарцуулсан шүү дээ.
Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж буй нь засаглалтай холбоотой. Алдагдлыг нь олон нийтээр төлүүлж байгааг өөрчилж буй арга гэж ойлгож байна. Хувьцааг нь худалдаж авсан хүн тухайн компанийг ашигтай байлгахын тулд ажиллана. Тэгэхээр компанийн засаглал нь сайжирч, илүү үнэ цэнэтэй болно. Тэр хэрээр хувьцааны ханш нь өсвөл худалдаж авсан иргэд ч ашиг хүртэх ач холбогдолтой.
Нэмж хөрөнгө татахад компани томорч, өөрийгөө санхүүжүүлэх чадвартай болж, өрсөлдөх чадвар нь сайжрах ёстой. Компаниудын хувьцааг хоёрдогч зах зээлд арилжина гэж харж байна. Тэгэхээр байнгын арилжаа хийгдэж, хувьцааны эзэмшигч нь олон дахин солигдоно. Тухайн компанийг хувьцааг олон хүн эзэмшсэнээр хяналт сайн тавина. “Та тэгэхгүй ээ, би бас эрх ашгаа хамгаална” гэх учраас төрөөс томилсон гүйцэтгэх захирал гэж нэг нөхөр очоод дураараа шийдвэр гаргахгүй, хэрэггүй зүйл худалдаж авахгүй болно.
Нөгөөтэйгүүр, төрийн өмчит компаниудыг хувьчлахад эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Казахстанд хоёр цахилгаан станцаа 2006 онд хувьчлахад дийлэнх хувьцааг нь гадаадынхан худалдан авсан байдаг. Шинэ худалдан авагчид нь цахилгааны үнийг нэмсэн учраас хувьцаагаа долоон тэрбум ам.доллараар зарснаа 50 орчим тэрбумаар худалдаж авсан гэж санаж байна. Нефтийн компаниудаа Хятадын компаниудаас бас эргүүлэн худалдаж авч байсан.
“ДЦС-4”, “ДЦС-3”, “ДЦС-2”-ын нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд, “Монгол шуудан”-гийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт үнэт цаас гаргах гэх зэргээр тухайн компанийн салбар, онцлогийг харгалзан төрд үлдэх хэмжээг гаргасан болов уу.
Төрийн өмчийн хувьчлалыг биржээр дамжуулж хийх нь зүйтэй
“Ард капитал групп” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр:
-Бид өнөөдөр бүхэл бүтэн улсаараа хэдэн банкуудад боомилуулж, хүүлүүлээд амьдарч байна. Санхүүгийн зах зээлд хэдхэн банк давамгайлж байгаа. Иймээс ч санхүүгийн дарамтыг багасгая гэдэг. Банкны “эсрэг” салбар нь хөрөнгийн зах зээл. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, аль болох хүүгийн дарамтгүй, урт хугацааны хөрөнгө оруулж ирье гэж засаг бодлого барьж байгаа юм бол төрийн өмчит томоохон компаниудыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьчлах нь зүйтэй. Энэ нь хэд хэдэн ач холбогдолтой.
Нэгдүгээрт, хөрөнгийн зах зээл бол хамгийн шударга, нээлттэй, ил тод зах зээл. Тэнд гарсан компаниуд үйл ажиллагааныхаа тайланг ил болгодог, хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгуулдаг. Компанийн засаглалыг хэрэгжүүлж, дүрэм журмын дагуу тоглодог. Тэгэхээр төрийн өмчит компаниудыг хөрөнгийн зах зээлд гаргахын тулд “шүүсийг нь шахна”.
Тухайн компани өнөөдөр ямар байдалтай байгаа, яг бодит үнэ цэнэ нь хэд болох юм бэ гэдгийг аудит, хуулийн байгууллагаар дүгнэлт гаргуулна. Тэгсний дараа хөрөнгө оруулагч нар хувьцааг нь авна. Энэ бол нээлттэй, ил тод, шударга арга. Дуудлага худалдаагаар юм уу, тодорхой хүрээнд хийвэл ил тод байдал нь хангагдахгүй.
Өнөөдөр хөрөнгийн биржид сайн бүтээгдэхүүн алга гэдэг. Төрийн өмчит компаниудыг биржээр дамжуулан хувьчилбал нэг сумаар өчнөөн туулай буудна гэсэн үг. Нээлттэй компани болгож байгаа учраас шинэ хувьцаа эзэмшигчид нь хяналт тавина. Тэгэхээр компани хүссэн, хүсээгүй үйл ажиллагаагаа сайжруулахыг эрмэлзэнэ. Хөрөнгө оруулагчдаас гадна хувь хүмүүс ч хувьцаа худалдан авах эрхтэй байхаар зохицуулах ёстой.
Андеррайтер хийх компани шинээр гаргах хувьцааны хуваарилалтыг нарийн тооцоо хийж байж гаргана. Үндсэн хуульд газар доорх баялаг ард түмний өмч гээд заачихсан. Тэгвэл тэр баялаг минийх гэдгийг батлах зүйл нь хувьцаа. Тэр ордыг эзэмшиж буй компаниуд хувьцаат болох ёстой. Хүмүүс хувьцааг нь эзэмшиж байж ард түмний өмч гэдэг нь батлагдана. Шударга, ил тодоор хуваарилалт хийе гэж байгаа бол сонирхсон хэн бүхэн авах боломжийг нь бүрдүүлэх ёстой.
Өмч хувьчлалаар орж байгаа компанийн үнэлгээ бодитой байна уу, үгүй юү гэдэг маш чухал. Төрийн өмчит компаниудыг үр ашиггүй ажиллуулж байгаад хямд хувьчилж авах гэж байна гэсэн хардалт хүмүүст бий. Манайхан гарт баригдах хөрөнгийг л үнэлэх гээд байдаг. Байшин, ширээ гэдэг ч юм уу.
“ДЦС-4”-ийг хуучирсан тоног төхөөрөмжүүдтэй гэж үнэлбэл нэг хэрэг. Гэтэл тус станц зах зээлийн хэдэн хувийг эзэлж байгаа, орлого олох ямар боломжтой гээд харвал бас нэг өөр үнэлгээ гарна. Зөв үнэлгээг хөрөнгийн зах зээлд ажиллаж байгаа мэргэжилтүүд хийнэ. Манайд мэргэжилтнүүд хангалттай бий.
-Төрийн өмчит томоохон компаниудын нэмэлт хувьцааг арилжиж эхэлбэл гаднын хөрөнгө оруулагчид хэр сонирхох бол?
-Хэдэн жилийн өмнө байсан бол орж ирнэ гэж баттай хэлэх байлаа. Манайд хэчнээн их нүүрс байлаа гээд төр засгийн бодлого тогтворгүй бол хэн ч орж ирэхгүй. “Багануур”, “Шивээ-Овоо” компани нэмэлт хувьцаа гаргалаа гэхэд нүүрсний үнэ чөлөөлөх үү, үгүй юү, төрийн бодлого тодорхой юу зэрэг нь нөлөөлнө.
Үүсмэл үнэт цаасны зах зээл хөгжих боломж бүрдэнэ
Санхүүгийн зах зээлийн холбооны эдийн засагч Г.Ганзориг:
-Аливаа үйлдвэр, компани төрийн эзэмшилд байх нь үр ашиг муутай гэдгийг дэлхий даяар 1980-аад оноос хүлээн зөвшөөрч эхэлсэн. Мэдээж хувьчлалтай холбоотойгоор үнэлгээ, менежмент гээд олон асуудал гарч ирнэ. Мөн төрийн өмчит болохоор л муу гэсэн үг биш. Олон улсад амжилттай ажиллаж байгаа төрийн өмчит компаниуд зөндөө бий.
Гэхдээ санхүүгийн зах зээлд ямар өгөөж авчрах талаар авч үзье. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй томоохон хэд хэдэн компани төрийн эзэмшилтэй байдаг. Тэдгээрээс Топ-20 индекст багтдаг нь ч бий. Мэдээж төрийн өмчит компани учир идэвхтэй арилжаа хийгддэггүй. Хэрвээ тухайн төрийн өмчит компаниуд хувьчлагдвал хоёр дахь зах зээлийн арилжаа нэмэгдэх нь дамжиггүй. Монголын хөрөнгийн биржийн өдөр тутмын арилжаанд том дэмжлэг болно.
2011 оноос хойш манай биржийн зах зээлийн үнэлгээ нэлээд буурсан. 2.1 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байсан ч өнгөрсөн оны байдлаар 1.4 орчим болж доошилсон байгаа. Олон эдийн засагч лангуун дээрх бүтээгдэхүүн муу талаар хэлдэг. Тэгэхээр энэхүү хувьчлал хөрөнгийн биржийн лангуун дээрх бүтээгдэхүүнийг сайжруулах бас нэг гарц яах аргагүй мөн. Ийнхүү бүтээгдэхүүний тоо олшроод ирэх үед өөр бусад боломж ч нээгддэг. Үүсмэл үнэт цаасны зах зээл хөгжинө. Ингэснээр хөрөнгийн зах зээл хэд дахин томорно. Энэхүү хувьчлалаар дамжуулан бид хөрөнгийн захыг хөл дээр нь босгоод авах боломж гарч ирэх юм.
Ц.Болормаа