Он гараад Энэтхэг улсад 1075 хүн гахайн ханиад буюу H1N1 вирусийн халдвараар амиа алдлаа хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Түүнчлэн гахайн ханиадны халдвар авсан хүмүүсийн тоо 20 мянгад хүрээд байна.
H1N1 вирусын дэгдэлт Пакистаны хилийн ойролцоо байрладаг Ражастан болон Гужарат мужуудад хамгийн их бүртгэгджээ.
Түүнчлэн Махараштра болон Мадхья-Прадеш мужуудад гахайн ханиадаар амиа алдсан хүмүүс ихээр бүртгэгдсэн байна.
Энэ өвчнөөс улбаатай нас баралтын тоо мөн л аюулын харанга дэлдэв. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор гахайн ханиадны вирусаар халдварласан хүмүүсийн 40-50 хувь нь амиа алдаж байгаа аж.
Хэрэв та ойрын хугацаанд Энэтхэг улсад зорчихоор төлөвлөж байгаа бол анхаарал сэрэмжтэй байж, вакцин хийлгээрэй гэж зөвлөж байна.
Энэ бол өвчин тусахгүй байх хамгийн шилдэг арга гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Учир нь бид гараа хэдий сайн угаасан ч амьсгалын замаар тус өвчнөөр халдварлах боломжтой аж. Вакцин хийлгэснээр та өвчинтэй тэмцэх хангалттай эсэргүүцэлтэй болсон байх болно.
Эх сурвалж: ВВС