Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр шоронгоос суллагдсан Жастин Капла төрөлх нутаг Миннесотад очжээ.
Тэрээр эхнэр Солонго, хүү Ийгл, охин Эвелин нарын хамт эх нутагтаа газардаж төрөл садантайгаа тэврэлдэн уулзалдаж байгаа бичлэгийг "Fox" телевизээр үзүүлжээ.
Капла “Би их баяртай байна. Эцсийн мөч хүртэл бид юу болохыг мэдээгүй байсан. Тэд над дээр ирээд өнөөдөр гэртээ харина гэж хэлэхэд маш сайхан мэдрэмж төрсөн. Би залруулга хийх ёстой. Бидэнд тун хүндэтгэлтэй хандаж, ямар нэг байдлаар айлгаагүй. Бусад орны шоронд байдаг шиг муу нөхцөлтэй биш байлаа” хэмээн телевизийнхэнд ярьсан байна.
“Саусгоби сэндс” компанийн захирлаар ажиллаж байсан Жастин Капла болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобал Дэвид, Ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион Кажуком нарыг 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэмээн Монголын шүүхээс таван жил арван сар хорих ялаар шийтгэсэн байсан юм.