www.nasdaq.com цахим хуудсанд Америкийн компаниуд Монголд казино байгуулах сонирхолтойгоо илэрхийлсэн хэмээн мэдээлжээ. Эдгээр нь Лас Вегасын LVS болон MGM ресортс, Genting Bhd компаниуд юм байна.
www.nasdaq.com цахим хуудсанд энэ талаар мэдээлэхдээ “Монгол Улсад хөрөнгө оруулах боломжтой боллоо. 2013 онд энэ улс хөрөнгө оруулагчдын гол хараанд байв. Гэвч 2013 оны сүүлээр эдийн засгийн өсөлт нь 12 хувь болон буурч, хөрөнгө оруулалтын радараас Монгол Улс арчигдсан. Харин өнгөрсөн хугацаанд Монголчууд хөрөнгө оруулалт татахын тулд олон шийдвэр гаргалаа. Тус улсын хөрөнгийн бирж Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажилласнаар T+0 системээс T+3 систем рүү шилжсэн.
Лондоны хөрөнгийн биржээс тус улсад компанийн засаглалыг сайжруулах зорилгоор шинэ хууль батлах, илүү олон төрлийн валютын гүйлгээ хийх боломж нээх зөвлөгөө өгсөн. Мөн Монголын засгийн газар саяхан хоёр казино байгуулах зөвшөөрөл олголоо. Ингэснээр Хятад болон Өмнөд Азийн орнуудаас хөрөнгө татна хэмээн тооцоолсон” гэжээ.
Казиногийн тухай хуулийг санаачлагчид чөлөөт бүсэд казино байгуулах нь уул уурхайгаас хэт хараат байдлыг бууруулна гэж тооцоолж байна.
Дашрамд хэлэхэд яг өдийд Вьетнам, БНСУ-д томоохон казиног шинээр байгуулж байна. Тэд улам бүр хөрөнгөжиж буй Хятадын баячуулыг татахаар ажиллаж байгаа аж.