Төрийн нарийн бичгийн дарга асан, АНУ-ын тэргүүн хатагтай байсан Хиллари Клинтон 2016 оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн байна. Гэхдээ энэ талаарх албан ёсны мэдэгдлийг ирэх дөрөвдүгээр сард хийнэ хэмээн The Wall Street Journal мэдээллээ.
Америкийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Хиллари Клинтон 2016 онд дахин нэг удаа өөрийгөө сойж үзэхээр шийдсэн бололтой.
Эргэн сануулахад Хиллари Клинтон 2008 онд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсан. Обама сонгуульд ялсны дараа түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилсон юм.
Хиллари Клинтон 2013 оны эхээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхээ шилжүүлэн юм.
Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар америкчүүдийн ихэнх нь Хиллари Клинтонг дэмжиж байгаа аж.
Бусад нэр дэвшигчид
Түүнчлэн АНУ-ын дэд Ерөнхийлөгч, Ардчилсан намын гишүүн Жозеф Байден Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй хүмүүсийн тоонд ороод байгаа. Гэхдээ Байден энэ сонгуульд оролцох эсэх талаар албан ёсны шийдвэрээ хараахан зарлаагүй.
Харин Бүгд Найрамдах намаас нэр дэвших хамгийн магадлалтай хүмүүсээр Флорида мужийн захирагч асан, АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушын дүү Жеб Буш, Нью-Жерси мужийн захирагч Крис Кристи, Сенатын гишүүд Марко Рубио, Рэнд Пол, Тед Круз, Висконсин мужийн захирагч Скотт Уокер зэргийн хүмүүсийн нэр дурдагдаж байгаа юм.
Эх сурвалж: The Wall Street Journal